Нийгмийн

Авлига авч ажилд оруулдаг ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг 15 саяар торголоо

Засгийн газар Авлигатай тэмцэнэ хэмээн ажлын хэсэг байгуулснаас хойш АТГ-ын баривчилгаа эрчимжсэн гэж хэлж болно. Тухайлбал, ХӨСҮТ-ээс л гэхэд хоёр албан тушаалтныг баривчилж, шалгаж эхэлсэн.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэрээс нь саатуулж, баривчилсан байдаг. Улмаар 30 хоног цагдан хориод батлан даалтад гаргасан. Тэрбээр ХӨСҮТ-д ажилд орох хүсэлт гаргасан олон хүнээс нэг саяас дээш төгрөг авч, ажилд томилдог байсан хэрэгт холбогдсон юм.

Тэгвэл И.Орхон авлига авснаа өөрөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг ёсоор болгожээ. Өөрөөр хэлбэл түүнийг торгоод, хэргийг нь хаажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр түүний хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй шүүх хурал 2021 оны 11-р сарын 16-нд буюу өчигдөр болсон байна. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 17, 2021 19:40

Төрийн байгууллагад ажиллан хяид үнээр байр авна, дээрээс нь авилга авч баяжаад торгууль төлөх нь ашигтай.
Төрд ажиллах гэж үхэн хатан зүтгээд байдаг учир нь тэр.
Ял хөнгөн бна.

Duns
Duns
11 сар 17, 2021 20:13

Odooch abilga ulam tsetseleheer boljdee naad zah ni surguuli tsetserlegiin zahirluud abilga abch hvvhed , hvn abchihaal torguuli tuluul garchihdag bolhiin bn

Иргэн
Иргэн
11 сар 17, 2021 23:18

Ингэж шүүх юм бол авилга яаж арилах вэ дээ?! Өөрөөс нь сан�##�ыг нь асуугаад л шийддэг!!! Торгуул юу ч биш өчнөөн сая, тэр бум төгрөг авчихсан юм чинь төлөхгүй яахав дээ. Хялбаршуулсан гэдэг нь АВИЛГА ихсэх, хэрэгтэн өөртөө хөнгөн ял оногдуулдаг журам болж дээ.(бүр шүүгчгүй болчихвол ц�##�ин хэмнээд зүгээр юм биш үү)

Irgen
Irgen
11 сар 17, 2021 23:36

Z##luul

мэрш
мэрш
11 сар 18, 2021 10:24

150 саяыг олоод 15 саяар торгуулдаг гоё байгаа биз. авилга мандан бадрах болтугай! энэ хуулийг санаачилсан тэмүүжинд хөшөө босгоё! батгана суусан газар өттөй.тэмүүжин явсан газар тэмбүүтэй.

Зочин
Зочин
11 сар 18, 2021 13:05

Шийтгэл нь багадаж байна.

зочин
зочин
11 сар 18, 2021 15:17

ХӨСҮТ-н босгоор ахин давах эрхгүй.БУЦААЖ АЖИЛД НЬ АВАХ ЁСГҮЙ.ЭМНЭЛГИЙНХЭНИЙ НЭР ХҮНДИЙГ ГУТААСАН ШУНАЛТАЙ ХҮН.МӨРӨӨРӨӨ БИЕЭ ҮНЭЛЭЭД ЯВАГ

Холбоотой мэдээ

Back to top button