Н.Батсуурьт даян аварга, М.Бадарчид улсын гарьд, Ц.Одбаяр, Д.Анар нарт улсын заан цол ХҮРТЭЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 оны улсын наадамд түрүүлж, улсын аварга болсон Э.Оюунболдын аварга цолыг хураасан билээ. Ингэснээр түүнд өвдөг шороодсон:

Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Н.Батсуурьт даян аварга

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анарт улсын заан

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат бөх, улсын начин Б.Цэдэнсодномд улсын харцага болсон

Мөн түүнд наймын даваанд өвдөг шороодсон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг
Мөн өнгөрсөн жил улсын наадмын дараа улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн. Тиймээс Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, улсын заан М.Бадарчид улсын гарьд

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын харцага Б.Одбаярт улсын начин

Улсын начин Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нарт улсын харцага,


Аймгийн арслан Ц.Сандагдоржид улсын начин

Өнөөдөр /2021.11.18/ Төрийн ордонд дээрх бөхчүүдэд цол нөхөж олголоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.