НийгмийнСПОРТ

Бээжийнгийн өвлийн олимпод оролцох монгол тамирчдын хувцсыг “Michel & Amazonka” урлана

Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын багийн хувцсыг урласан. Тэгвэл МҮОХ тус компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Үүний хүрээнд “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлан бүтээхээр болов. Хамтын ажиллагааны гэрээнд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “МҮОХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд танай компанитай хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Токио, Бээжингийн олимпоор хязгаарлагдахгүй. Манай тамирчдыг цаашид олон олон наадмууд хүлээж байгаа. Энэ бүхэнд бид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.

Харин Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал “Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа танай байгууллагад талархлаа илэрхийлье. Тамирчид маань бидний урласан хувцсыг өмсөн олимпын наадамд оролцоод амжилт гаргасанд маш их урам орсон. Бид энэ удаад ч хичээн ажиллах болно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Citizen
Citizen
2021-11-19 00:13

Boycott winter Beijing Olympics

Холбоотой мэдээ

Back to top button