Говь-Алтайн Засаг дарга асан В.Рэнцэндорж нарыг шүүж эхэллээ
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн даргаар ажиллаж байсан С.Болормаа амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сард гарсан. Прокурорын байгууллагаас хэрэг гарах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Хэрэгт холбогдогч нарын гэм буруугийн шүүх хуралдаан гурван удаа хойшлоод буй. Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт эхлээд байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар дөрвөн өмгөөлөгчтэйгөөр оролцох аж. Мөн хохирогчийн ээж болон зургаан гэрч шүүх хуралд оролцохоор болжээ.
Хэргийг эргэн сануулахад, 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч явсны дараа амиа алдсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясг�##�анг шүүгээч. Гол буруутан нь Амарбаясг�##�ан
Arhinaas buh ym bolj baigaan shde erni bol arhi uuhaa l bolih heregtei tsug uussan ene 3 hamgiin buruutai ch bas nas barsan huuhen ch yavj chadahgui boltoloo uuchihsan kamert bichegdsen bsan geheer uuruu ch bas buruutai yah gej arhi chiher bariad ter darga ruu ochson ym er ni bol arhi uudag emegtei humuus bolimoor ym
наадуул чинь ялгүй гарсаан