СПОРТ

Д.Банди агсны хөшөөг төрсөн нутагт нь өнөөдөр босгоно

Булган аймгийн Тэшиг сумын 90 жилийн ойг тохиолдуулан Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди агсны хөшөөг төрсөн нутаг болох  Булган аймгийн Спортын ордны өмнө өнөөдөр босгоно.

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадамд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр улсын долоон удаагийн аварга. Ази тивийн мөнгөн медаль, Румыний “Алтан бүс” тэмцээний анхны бүсийг эх орондоо авчирсан тэрбээр Монголын боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажилласан.

“Бээжин-2008”-аас олимпын медальт анхны монгол боксчиныг төрүүлсэн тэрбээр олимп, дэлхийн олон, олон медальтныг бэлтгэн, амжилтад хүргэсэн гавьяатан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
батаа
батаа

Уул нь овогийн бүтнээр нь бичсэн бол илүү хүндэтгэлтэй болох байж дээ

Холбоотой мэдээ

Back to top button