НийгмийнУЛС ТӨР

УЛС ТӨРИЙН ТОЙМ: МАН-ын захиалгаар ШСХ-ны шүүгч бус гишүүдийг томилж, Х.Хэрлэнг зүтгүүлэх бэлтгэл хангав

Өнгөрч буй долоо хоногт улстөрийн хүрээнд анхаарал татсан хоёр гол асуудал өрнөв. Тодруулбал, ХЗБХ болон УИХ-ын чуулганаар ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүдийн томилгооны сонсголыг хийж томилов. Мөн УБТЗ-ын өрийг төсвөөс төлүүлэх шийдвэрийг 76 гишүүн гаргав.

-ШСХ-НЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ГИШҮҮДИЙГ ТОМИЛЖ, ХЗДХ-ИЙН САЙДДАА ДИЙЛДСЭНГҮЙ-

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол хийсэн. ШСХ-ны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарыг ХЗБХ-ныхон дэмжив. Ингэхдээ зарим нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчилтэй байсан ч УИХ-ын чуулганаар хүртэл дэмжчихэв. ХЗДХ-ийн сайд нь эсэргүүцэж чуулгандаа хүртэл ирэлгүй.

Тодруулбал, Д.Эрдэнэчулууны хувьд ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, эхнэр шүүгчээр ажилладаг гэх маш том ашиг сонирхлын зөрчилтэй. Гэвч түүнийг хойш татах гишүүн байсангүй. Мөн Д.Эрдэнэчулууныг Ц.Элбэгдоржийн, Д.Ариунтуяаг С.Бямбацогтын өөрийнх нь шахаж байгаа хүн гэж ил цагаанаар шүүмжилсэн. Гэсэн хэдий ч эсэргүүцэж нэрийг нь татуулах гишүүн байсангүй. Үндсэндээ МАН-ын захиалгаар ХЗБХ болон ажлын хэсгийн таван гишүүний үзэмжээр шүүгч бус 10 гишүүн томилогдож байгаа гэсэн үг юм.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарыг ХЗБХ дэмжсэн. Харин чуулганаар хэлэлцэхэд АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. АН завсарлага аваад эсэргүүцээд ч МАН-ыг барж идэхгүй. Ирэх долоо хоногт томилогдох нь дамжиггүй билээ.

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ Х.ХЭРЛЭНГ ТОМИЛУУЛАХ ЛОББИГ УИХ ТӨГС ГҮЙЦЭТГЭЛЭЭ-

Энэ сарын 24-нд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ хуралдана. Тус хурлаар төмөр замын удирдлагын асуудлыг эцэслэн шийднэ. Удирлагыг шийдэхийн урьтал болгож УИХ-ын чуулганаар зээлээ ард түмний халааснаас төлөх шийдвэрээ гаргаж, ОХУ талд амласан амлалтаа биелүүлэв. /2021.11.18/ -ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УБТЗ 47.3 тэрбумыг 2021-2025 онд улсын төсвөөс төлөхийг гишүүд дэмжив. Ингэснээр эрх баригч МАН-ынхны дэглэсэн жүжиг амжилттай хэрэгжлээ.

Засгийн газрын лобби хүрээнд УИХ нь ОХУ-д буулт хийж, 130 тэрбум төгрөгийн зээлийг хааж өгөх тохироонд хүрсэн гэх яриа үндсэндээ баталгаажсан юм. Нэг ёсондоо ОХУ-ын талаас “Уг зээлийг танай улс хариуцвал бид Х.Хэрлэнг томилно” гэх шахалтыг үзүүлж, түүнийг нь манай тал аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь хоёр ч удаагийн УИХ-ын чуулганаар УБТЗ-ын асуудлыг хаалттай хэлэлцэхээр болж алх цохиж, хөшгөө хаасан ч хэлэлцээгүй.

Харин нээлттэй хэлэлцээд өр иөлбөрийн асуудлаа шийдэснээр ОХУ талын Х.Хэрлэнг дэмжүүлэх болзолоо амжилттай хангалаа. Жүжгийн төгсгөлд МАН-ынхан УБТЗ-ын даргын суудлын авч, ард түмний халааснаас 47 тэрбум төгрөг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button