СПОРТ

Тамирчнаа цохьсон “Эрчим” клубийн менежерт хариуцлага тооцохоор болжээ

Монголын волейболын дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 19-нд “Хос Бар Баянмөнх”, “Эрчим” баг тоглосон. Эл тоглолтод “Эрчим”-ийнхэн өрсөлдөгчөө 3:1-ээр хожсон.

Тоглолтын дараа “Эрчим” клубийн менежер долоо дугаартай тоглогч Б.Батсуурь руу уурлан, хэвлийд нь цохисон нь нэлээд шүүмжлүүлж буй. Тоглолтын дундуур төвлөрөөгүй, маазарч байгаад оноо алдсанд тухайн менежер нь бухимдсан гэнэ.

Монголын волейболын холбоо “Эрчим” клубт шаардлага хүргүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан менежерт хариуцлага тооцохыг хүссэн байна.

Энэ дагуу “Эрчим” клуб хуралдан, волейболчин Б.Батсуурийг цохисон менежерт хариуцлага тооцжээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-23 16:46

khelgui yumuu ...khel amtai yum bol khelj oilguuldaggui deerelkhuu novsh ve...khuukhed elegdeed bdag... z##luulaach...minii khuug ingesen bol...khen be ene odoo...

3
3
2021-11-23 16:48

guzeegee unjuulchikhaad yasan deerelkhu khog ve...enenii menejer gej yu bdag yum....

murch
murch
2021-11-23 16:49

khojson khuukhdiig ingej deerelkhej bgaa yum chini khojigdvol yaj kharitsakh ni oilgomjtoi...z##luulaachee

Ах
Ах
2021-11-23 20:18

Гүзээгээ унжуулсан махыг �##�ах юмсан

Зочин
Зочин
2021-11-24 23:33

Ямар хариуцлага тооцсон юм бэ. Иймэрхүү нөхдүүдийн хүүхдүүдээс хол байлгах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button