Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Дэлхий дээр 258 сая гаруй хүн коронавирусийн халдвар аваад байна

Мягмар гараг /2021.11.23/-ийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд “КОВИД-19” коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 258,268,755-д хүрсэн гэж Америкийн Жонс Хопкинсийн Их Сургуулиас мэдээлэв.

Дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,159,194 хүн нас баржээ.

“КОВИД-19”-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад мөн л АНУ, Энэтхэг, Бразил улсууд орсоор байна.

Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлж, тус улсад “КОВИД-19”-ийн халдвар авсан 47,888,123 хүн бүртгэгдсэн байна. Нас барсан хүний ​​тоо 772,343 болжээ.

Халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт Энэтхэг орж, “КОВИД-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 34,518,901-д хүрч, тус улсад вирусийн халдварын улмаас нас барсан хүний ​​тоо 465,911 болж нэмэгджээ.

Коронавирусийн тархалтын хэмжээгээр дэлхийд гуравдугаарт Бразил улс орж, тахлын үеэр 22,020,412 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 612,782 хүн нас баржээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр мэргэшсэн “WorldoMeter”-ийн мэдээлснээр, 2021.11.23-ны мягмар гарагийн өглөөний байдлаар дэлхийн нэг сая хүн амд ногдох нас баралтын түвшин 663,9 байна. АНУ-д 1 сая хүн амд 2,382, Энэтхэгт 333, Бразилд 2,855 хүн нас баржээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button