ЭДИЙН ЗАСАГ

“Оюу толгой”-н ТУЗ 13.00 цагт хуралдахаар товложээ

Өнөөдөр /2021.11.24/ “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ 13.00 цагт хуралдахаар товлосон байна. Хуралдаанд ТУЗ-ийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд энэ хүрээнд ТУЗ-ийн дарга Г.Батсүх нарын хүмүүс Монголд ирээд байгаа юм.

Засгийн газар болоод хөрөнгө оруулагч талаас Оюу толгойн хэлэлцээг эрчимжүүлэх зорилт тавиад буй. Даваа гарагт “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа мөн энэ агуулгад санал нэгдсэн нь нээлттэй мэдээлэгдсэн.

Хамгийн сүүлд хөрөнгө оруулагч талаас илгээсэн захидлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлснээс хойш Оюу толгойн хэлэлцээний явцын талаар нээлттэй мэдээлэл гараагүй байна. Харин талууд хэлэлцээг эрчимжүүлж, тодорхой үр дүн гартал харилцан “ам нээхгүй” байх ойлголцолд хүрээд буй юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2021-11-24 11:42

Луйврын гэрээгээ Бизнесийн гэрээ болгох хэрэгтэй Монголчууд ашиг хүртэх хэрэгтэй,

Холбоотой мэдээ

Back to top button