УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнийн “ТОЙРОГ”-т багтахын төлөө урагшаа

Төсвөө батлагдангуут МАН Их хурлаа зарлаж, Л.Оюун-Эрдэнийг намын даргаар тунхаглан зарлаад, дараа ҮХНӨ-ийн агуулгыг түргэвчлүүлнэ гэж бичиж байв. Яг тэр сценарийн дагуу МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Их хурлын товоо зарлалаа. Ерөнхий сайдын өрөөнд болсон Удирдах зөвлөлийн хурал нам гүмхэн өрнөж,эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги болон хүний эрхийг ханган ажиллах чиглэл дэх бодлого ярьсан болоод таржээ.

Нэг нам дангаар найман жил дараалан засаглахаар болж, энэ хэрээр “Би бол МАН-ын гишүүн, хууль үйлчлэхгүй”гэж агсрах дарга сэтэртнүүд олширсон ийм үе. Ийм үед эрх баригчид өнгөн дээрээ л хүний эрхийн агуулга хөндөж тоглохоор шийдсэн гэлтэй. Яг үнэндээ хүний эрхийн асуудлыг МАН хогтой жалганд шидээд, их удаж байгаа. Тэдэнд одоо хуулийн чиглэлд юу чухал вэ гэвэл ердөө ҮХНӨ.  

Өөрсдийнх нь өөрчилсөн хувилбар хэрэгжээд ердөө жил гаруй болж буй учир сөрөг хүчнээс Д.Ганбатыг, ХҮН-аас Т.Доржхандыг “найрч”, эхнээсээ өргөн бариулах далд мессижүүдээ хэлүүлээд эхэллээ. Сөрөг хүчний хурал дээр Д.Ганбат энэ санааг хэд хэд илэрхийлж, намынхандаа тас загнуулсан гэх. Т.Доржхандын сүүлд ҮХЦ-д гаргасан гомдлын учиг чухамдаа ҮХНӨ хийх шүгэл рүү чиглэсэн байв.

ҮХНӨ өөрөө Л.Оюун-Эрдэнийн танхимыг парламенттайгаа нягт уяж, дахин нөгөө л тохиролцооны засаглал руу чирэх юм. Уг нь ердөө хоёр жилийн өмнө  давхар дээлтэй сайд нар чуулганы тамхимд хэдхэн гишүүн найрахад л асуудлууд нь бүтэж, тохиролцооны хэлбэрт орчхоод буйг халъя гэж байв. Ингэж зүтгэсээр, парламентаас  сонгогдох сайд нарын тоог дөрвөөр хайрцагласан. Гэтэл яг ажил аваад маналзуулах гэтэл давхар дээлгүй сайд нарыг нь УИХ-ын гишүүд тоодоггүй шинэ зовлон үүсэв.

Тогтолцоонд бус хүнд буй асуудлыг тогтолцоогоо солих замаар засахаар Л.Оюун-Эрдэнийн багийнхан улайрч эхэллээ. Түүнээс биш Ерөнхийлөгчийг парламентаас сонгох замаар засаглалыг нь тодорхой болгох, нэгж сонгогчдод ногдох гишүүдийн тоог ихэсгэх зэрэг алхмууд нь зөв жишиг байж болохоор. Энэ бүхнийг намын даргаа бат араанд нь оруулчихвал Л.Оюун-Эрдэнэ  богино хугацаанд амжуулж, 2024 оны сонгуулийн өмнө өөрийгөө ихэд сайхан тордож авахаар.

Ийм байдлаар ойрын хэдэн жилдээ Л.Оюун-Эрдэнийн карьерь тогтвортой “хаанчилж”, түүний ойр тойрныхон өөдөө явах нь тодорхой боллоо. Тэр хэрээр Л.Оюун-Эрдэнийн тойрогт багтахаар улайрагсад ч асар ихээр нэмэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Сутай хайрханы тахилгад явахад хэдэн зуун жийптэнгүүд дагаж давхисан шиг их налалт одоо Л.Оюун-Эрдэнийн хүрээлэлд үүсчээ.

Уг хүн нь тэнэг, болхидуу ч юм шиг дүртэй тул ажил хийдэг гэх үзэмжээр баахан эмэгтэй голдуу зүтгүүр авч, тэр хэрээрээ нэлээдгүй ховон дунд сууж байдаг бодьгал болсон гэлтэй. Сайн ч муу ч юман дээр чимээгүй сууж, залуу идэр к

Одоо МАН-ын Их хурлаар Л.Оюун-Эрдэнэд хайлж урссан их цуваа үүсэх бол ҮХНӨ-ийн дуулианаар парламент тэр хэрээрээ ханарчихаар дүр зурагтай. Тухайн цаг үедээ хүчтэй буй лидерээ дагаж үсэргэсээр тамир суух эсэхээ шийддэг цутармаг монгол дарга нарын зовлон жаргал нь өөрөө дуусашгүй юм. Ямартай ч тэдэнд “Л.Оюун-Эрдэнийн “ТОЙРОГ”-т багтахын төлөө урагшаа” гэх ерөөл өргөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-25 08:02

Манай Оюунэрдэнэ элбэгдорж нар бол амэркийн Харвардын их сургуулыг онц төгссөн эрдэмтэй монголын хамгийн шилдэг дарга удирдагчид юм. Энэ хоёрын удирдлагаар урагшаа тэмүүлэн хөгжиеөө.

Зочин
Зочин
2021-11-25 09:15

яасан муу найруулагатай, үг үсгийн �##�даатай юм бэ дээ, энэ хүн лав дээд боловролнгүй байх аа, эсвэл хувийн хулхи сургууль төгссөн юм болов уу

Зочин
Зочин
2021-11-26 18:14

Урагшаа ураа 1 �##�хам,Хойшоо 2 �##�хам

Зочин
Зочин
2021-12-15 10:51

this is a "test" " hello world "

Холбоотой мэдээ

Back to top button