НИЙГЭМ

ESIS СИСТЕМ: Говьсүмбэрийн сургууль, цэцэрлэгийн барилга энэ онд санхүүжилт аваагүйгээс зогсжээ

ESIS аппликейшний тусламжтайгаар боловсролын салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцаж болдог. Жишээлбэл, Говьсүмбэр аймагт 320 суудалтай сургууийн барилгын гүйцэтгэл 15 хувьтай явж байгааг татвар төлөгч олон нийт мэдэх боломжтой.

Тодруулбал, Говьсүмбэр аймагт гурван бүтээн байгуулалт хийгдэж байна. Дэлгэрүүлэх юм бол:

  • Шивээговь сум дахь 320 хүүхдийн суудалтай сургууль 3.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. 2020 онд барилга, угсралтын гэрээ хийгдсэн бөгөөд өдгөө дөнгөж сууриа тавьж байна. Бохир, инженерийн шугамаа л татсан байгаа аж. Харин санхүүжилтийн түүх байхгүй. Одоогоор ямар дүнгээр санхүүжээд байгаагаа ил байршуулаагүй байна.
  • Сүмбэр сум дахь 150 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Одоо цонхоо суулгаж, дотор шавраа татаж байгаа аж. Гүйцэтгэлийн ажил 75 хувьтай. Гэвч 2021 оны төсөвт суугаагүйн улмаас өнгөрөгч онд санхүүжилт авч чадаагүй зогссон байна. Харин 2020 онд хоёр удаа 900 орчим сая төгрөгийн санхүүжилт авсан түүхтэй аж.
  • Мөн Сүмбэр сум дахь 640 суудалтай сургуулийн барилга гацсан байдалтай. 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэ төслийг 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж дурджээ. Одоо гадна фасад, дотор засал хийгдэж байна хэмээн мэдээлсэн. Гэвч 2020 оноос хойш мөн санхүүжилт авч чадаагүй нь харагдаж байна.

Ингээд нэг л аймгаар жишээлж харвал, хийгдэж буй гурван бүтээн байгуулалтын хоёр нь санхүүжилтээ бүрэн авч чадаагүйгээс зогссон байдалтай байна. Харин нэг нь мэдээллээ журмын дагуу идэвхтэй хөтөлдөггүйгээс үйл явцтай нь бүрэн танилцах боломжгүй байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button