ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Ким Жон Ун “Squid Game” цуврал кино тараасан оюутанд цаазын ял оноов

Умард Солонгосын нэг оюутан Хятадаас буцаж ирэхдээ Өмнөд Солонгосын “Squid Game” цуврал киног USB флаш дискэн дээрх дижитал хуулбарыг авчирсан нь дуулиан тариад байна.

Умард Солонгосын нэгэн иргэнд “Netflix”-ийн алдартай цуврал кино “Squid Game”-г хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр цаазаар авах ял оноолоо гэж Британийн “Дэйли Мэйл” /Daily Mail/ сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, Умард Солонгосын оюутан Хятадад очоод буцаж ирэхдээ гаалиар USB флаш дискэн дээрх “Squid Game” цуврал киноны дижитал хуулбарыг авчирсан аж.

Тэрбээр киног хэд хэдэн хувь олшруулж, тэрийгээ нэг ангийн оюутнууддаа зарж борлуулсан байна. “Squid Game” цувралыг үзсэн оюутнууд болон бусад хүмүүсийг хууль сахиулах байгууллагууд баривчлан саатуулжээ. Тодруулбал, тэднийг өнгөрсөн долоо хоногт БНХАУ-тай хиллэдэг хойд нутгийн Хамгёнг мужаас баривчилсан юм.

“Daily Mail” сонинд бичсэнээр, киног хууль бусаар оруулж тараасан оюутанд цаазын ял оноож, киноны хуулбарыг худалдаж авсан оюутнуудад бүх насаар нь хорих ял, харин зургаан иргэнд тус бүр таван жилийн хорих ял оноожээ.

Сонирхуулахад, баривчилсан гэх тэдгээр оюутнуудын сурч буй боловсролын байгууллагын багш, удирдлагуудад мөн хатуу арга хэмжээ авах аж. Тэднийг газар тариалангийн бүс эсвэл нүүрсний уурхайд албадан хөдөлмөрийн лагерьт цөлөх юм байна.

Ийнхүү оюутнуудыг баривчилсан нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тэргүүтэй эрх баригчдын саяхан баталсан хүүхэд, залуучуудыг гадаадын соёлыг нэвтрүүлэхгүй байх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлсэн анхны тохиолдол болж байгаа юм. Эл хуульд хөрөнгөтөн нийгэмтэй орнууд, тэр дундаа Өмнөд Солонгос, АНУ-ын кино, жүжиг гээд тэдний үзэл баримтлалыг тусгасан урлаг соёлын нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзсэн, хадгалсан, түгээсэн тохиолдолд цаазаар авах ялын дээд хэмжээг заасан байдаг.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүн
Хүн
2021-11-25 15:36

Муурай зэвүүн дарангуйлагч �##�уурчин

Зочин
Зочин
2021-11-25 18:20

Хойд Солонгост туслах хэрэгтэй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button