ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Африкт халдварлах, вакцин нөлөөлөхгүй байх чадвар өндөртэй B.1.1.529 вирус БҮРТГЭГДЛЭЭ

Өмнөд Африкт коронавирусийн мутацид орсон шинэ хувилбарыг илэрчээ. Одоогоор тус вирусыг B.1.1.529 хэмээн нэрийдэж байгаа бөгөөд өмнөх хувилбаруудаас халдварлах чадвар болон вакцин нөлөөлөхгүй байх чадвар өндөр аж.

Одоогийн байдлаар Өмнөд Африк, Ботсван, Хонконгод коронавирусийн шинэ хувилбарын 59 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. 

ДЭМБ-ын мэргэжилтнүүд өнөөдөр Өмнөд Африкийн албаны хүмүүстэй уулзаж, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Мөн маргаашнаас дэлхийн бусад улс орнуудад яаралтай зөвлөмж гаргах аж.  

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Их Британийн эрх баригчид Африкийн хэд хэдэн орноос ирсэн хүмүүсийг зайлшгүй тусгаарлалтад хамруулах дүрэм тогтоожээ.

Мөн зарим улс орнууд хилээ хаах арга хэмжээг авч эхлээд байгаа аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-27 07:54

ОЮУ ТОЛГОЙД ЗӨНДӨӨ ӨМНӨД АФРИКУУД АЖИЛЛАДАГ. ТЭД ТОГТМОЛ ИРЖ БУЦАЖ БАЙГАА. ТЭДНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭГ ХЭСЭГТЭЭ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ!

Холбоотой мэдээ

Back to top button