ЭДИЙН ЗАСАГ

“Оюу толгой”-н ТУЗ-ийн хойшилсон хурлыг ирэх даваа гарагт товложээ

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хуралдах товтой байсан. Гэвч хуралдаан цуцлагдсан юм. Тэгвэл ирэх даваа гарагт дахин хуралдахаар товлоод буй талаар эх сурвалж мэдээллээ.

Лхагва гарагийн хуралдаан яагаад цуцлагдсан тал дээр эх сурвалжууд тодорхой шалтгаан хэлэхгүй байгаа юм. Хуралдаанд орохоос өмнө бэлтгэх, хүлээх зарим техникийн процесс байснан гэх мэдээллийг нэг талын эх сурвалж өгсөн байна.

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ энэ хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм. Ингэснээр Засгийн газар, “Рио Тинто” групп хооронд өрнөж буй хэлэлцээг эрчимжүүлнэ, үүний тулд санал бодлоо нэгтгэнэ гэсэн хүлээлт буй.

Өөрөөр хэлбэл хэлэлцээний багийн гишүүд шинэ он гарахаас өмнө ерөнхий нэг ойлголцолд хүрэх чигтэй байгааг өмнө нь мэдээлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд талууд нэг л удаа хэлэлцээний ширээний ард ажил хэрэгчээр суусан удаатай. Бусад үед нь харилцан захидал шидэлцэх маягаар хандаж ирсэн билээ.

Тэгвэл өдгөө хэлэлцээг эрчимжүүлэх үүднээс талууд дахин нэг танхимд цугларах бөгөөд энэ хүрээнд “Рио Тинто” талын багийг ахалж буй Б.Болд захирал тэргүүтэй хүмүүс Монголд ирээд байгаа юм.

Мөн өнгөрөгч даваа гарагт “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан. Энэ үеэрээ Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дахин хойшлох төлөвтэй байгааг голчлон дурдсан байгаа юм.

Энэ үүднээс хөрөнгө оруулагч тал далд уурхай дээр буулт хийж өгөөч гэсэн байр сууриа дахин баримталж байгааг ойлгох боломжтой. Харин Засгийн газар 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн байр сууриа хамгийн сүүлд ил болсон мэдээллээр баримталсаар байсан билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-27 18:36

Bagabandiig z##luulaachee

Холбоотой мэдээ

Back to top button