ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Виктория Абрамченко: Монгол Улс УСЦ барихыг ОХУ дэмжихгүй

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо. ОХУ-ын төлөөлөгчдийг Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга Виктория Абрамченко тэргүүлж байна. В.Абрамченко тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй биечлэн уулзаж ярилцлаа. Хоёр талын уулзалтаар олон чухал асуудал хөндөгдсөн байна.

Виктория Абрамченкогийн хэлснээр, Монгол Улстай иж бүрэн харилцаагаа хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Шадар сайд хуралдаанд хүрэлцэн ирсэн бүх төлөөлөгчдөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, ОХУ-ын төлөөлөгчдийн Улаанбаатар хотод хийж буй албан ёсны айлчлалыг зохион байгуулсан Монгол Улсын Шадар сайд, мөн тус комиссын Монголын талын дарга Сайнбуянгийн Амарсайханд талархал илэрхийлэв.

Комиссын ажил бүтээлч, найрсаг байдлаар үргэлжилж байгааг Виктория Абрамченко онцлон тэмдэглэв. Зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг хоёр талын хэлэлцэх асуудлын хүрээнд өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцлээ. Хоёр орны төлөөллүүд  худалдааны харилцааг төрөлжүүлэх чиглэлээр харилцан үйлчлэлийн асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Хоёр талын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой дэд бүтцийн төслүүдийг эхлүүлэх системчилсэн зорилт талуудын өмнө тулгараад байгаа бөгөөд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандууллаа.

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолой барих, одоо байгаа эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэн сайжруулах, шинээр барьж байгуулах, түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх ирээдүйтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд ОХУ найдаж байна гэж Виктория Абрамченко тэмдэглэв.

“Тэдгээрийн нэг тод жишээ бол Орос-Монгол-Хятадын байгалийн хийн хоолойг барих явдал. Одоогоор бид энэ төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад анхаарч байна. Эл төслийг хэрэгжүүлэхээр тусгайлан байгуулсан Эрчим Хүчний Яам, ОХУ-ын “Газпром” корпораци болон түүний охин компанийн хамтаар эдгээр олон бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны сүүлч, магадгүй арванхоёрдугаар сарын эхээр дуусгах болно” гэж Шадар сайд хэлэв.

Өөр нэг төсөл бол Улаанбаатар хотын ДЦС-3-ын шинэчлэлтэй холбоотой. “ТЭЗҮ-ийг нь боловсруулах ажил эцсийн шатандаа явж байна. 2022 оны II улиралд дуусгана гэж үзэж байна. Энэ хугацаанд бид энэ төслийн өртөгийг ойлгож, тус зардлыг Монголын талаас захиалагчтай харилцан тохиролцоно. Монголын тал энэ хугацаанд ОХУ-аас тус төслийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний экспортын зээл шаардагдах талаар шаардлагатай мэдлэг хуримтлуулна гэж бодож байна. Бид 2022 оны гуравдугаар улирал гэхэд л гэрээнд гарын үсэг зурах тухай ярьж болно” гэж Виктория Абрамченко тайлбарлав.

Түүнчлэн тээврийн салбарт Орос-Монголын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх харилцан сонирхолтой байгааг комиссын хурлаар баталгаажууллаа. Мөн “Улаанбаатар Төмөр Зам” хамтарсан нийгэмлэгийн үр ашгийг дээшлүүлэх ажлыг мөн үргэлжлүүлэх юм.

Аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа ч өргөжиж байгааг онцоллоо. Шинэ төрлийн коронавирусийн халдварын цар тахал гарсан ч энэ жил Улаанбаатар хотноо “Спецмаш-2021” ОХУ-ын хөдөө аж ахуй, зам барилгын орчин үеийн техник хэрэгслийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдсан. Монголын уул уурхайн компани,  үйлдвэрүүдэд ОХУ-ын хүнд машин механизмын бүтээгдэхүүн нийлүүлж, мөн Монголын талаас ч арьс ширийг түүхийгээр нь нийлүүлэх боломжийн талаар ч ярилцлаа.

Харин Монгол Улс Байгаль нуурт цутгадаг гол мөрний эрэг дээр усан цахилгаан станц барих төсөлд Оросын тал СӨРӨГ БАЙР СУУРЬТАЙ байгаа бөгөөд эрчим хүчний алдагдлаа Гусиноозёрскийн төрийн мэдлийн цахилгаан станцын хүчин чадлаар нөхөхийг санал болгож байна гэж Шадар сайд Виктория Абрамченко Монгол Улсад айлчлах үеэрээ сэтгүүлчдэд мэдээллээ.

Монгол Улсад усан цахилгаан станц барих төсөлд Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн усан цахилгаан станц, Сэлэнгэ мөрний цутгал Орхон, Эгийн голд гээд хоёр усан цахилгаан станц барих тухай өмнө нь мэдээлж байсан. Эл төсөл нь Байгаль нуурт болон байгаль орчинд ноцтой аюул учруулж байна гэж Орос улс үзэж байна.

“Монгол Улс Сэлэнгэ мөрний цутгалан дээр усан цахилгаан станц барьж байгуулж байгаа нь ОХУ-ын хувьд маш эмзэг асуудал. Бид ирэх жил Казань хотноо ЮНЕСКО-гийн комиссын уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Байгаль нуурын эмзэг экосистемийг хадгалах нь бидний хувьд үндсэндээ чухал асуудал. Үүний зэрэгцээ бид Монголын түншүүдээсээ Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй байгааг олж сонссон тул бид шаардлагатай тусламж үзүүлнэ. Тухайлбал, Гусиноозёрская ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг хангахад бэлэн байна "гэж Абрамченко хэлэв.

Үндсэндээ Оросын тал “Танай улсын УСЦ барих ажлыг бид ДЭМЖИХГҮЙ, харин цахилгаан эрчим хүчээ Оросоос НӨХӨЖ БОЛНО” гэсэн болзолыг Монголын талд тавив.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй байгаа тул бид шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн байна, тухайлбал, Гусиноозёрская ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг хангахад бэлэн байна” гэж Абрамченко хэлэв.

Монгол Улс, ОХУ-ын Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн мэдээнд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хомсдолыг нөхөх нь хоёр талын нэн тэргүүний асуудал гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

(Эх сурвалж: Rianovosti, Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-11-28 12:55

Үнэгүй өгвөл, танай т�##�ын шийд өөрчлөгдтөл эсхүл өөр эх үүсвэр олтол түр зуур аргацааж болох л юм.

Зочин
Зочин
2021-11-28 13:04

ер нь уцс хэрэггүй нүүрсээ дууст�##� түл

Иргэн
Иргэн
2021-11-28 14:09

Сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй технологи оруулж ирээд ашиглаж болно доо, оросууд яахав дээ, хуучнаараа л байна, одоо яая гэхэв.

Бат инженер
Бат инженер
2021-11-28 14:13

Экспертизийн дүгнэлтээр Эгийн гол, Шүрэнгийн УЦС барих нь Байг�##�ь нуурт онцын нөлөөгүй гээд тогтоочихсон асууд�##� шүү дээ. Оросууд хичнээн жил Монголыг боомлох гэсэн юм бэ.

шүрэн
шүрэн
2021-11-28 14:17

Оросууд манайхыг байнга доош нь хийж дээрэлхэх юм бид оросоос асуух хэрэг байну

hurlee ah
hurlee ah
2021-11-28 14:32

ene yahaaraa bidniig shiiddeg avgai ve z##luul

Эгэл
Эгэл
2021-11-28 14:38

Монгол нутагтаа усан цахилгаан станц барих нь бидний хүсэл зоригийн асууд�##� л даа. Эрчим хүчний хувьд Таван толгойн цахилгаан станцаа барууны дэвшилтэт тэхнологиор бариарай,Оюун-Эрдэнэ сайд аа

Монгол иргэн
Монгол иргэн
2021-11-28 14:48

Энэ оросууд энэ Иван зангаа татаасай билээ. Өөрсдөө болохоор УЦС барьж болдог, мань болохоор болдоггүй, ямар гэгчийн тэнэг бодлого байнаа. Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хуц манайх гэж туух юмдаа, ай хөөрхий ямар сонин хорвоо байнаа

Зочин
Зочин
2021-11-28 15:00

ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ӨӨРСДӨӨ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ЭСЭХ НЬ ЗӨВХӨН МОНГОЛЫН АСУУДАЛ. ТЭДГЭЭР СТАНЦ НЬ БАЙГАЛЬ НУУРТ ЯМАР Ч АЮУЛГҮЙ. ТЭГЖ ЯРИВАЛ БАЙГАЛЬ НУУР МНГОЛЫН НУТАГ БӨГӨӨД ӨМХИЙ ОРСУУД БУЛААЖ ЗАЛГИАСАН ШҮҮ. МУУ ӨМХИЙ ХУМАСТ ОРОСУУД БАЙНГА МОНГОЛЫГ МӨЛЖИЖ ЭРЧИМ ХҮЧЭЭ ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАХ ГЭЖ БАЙНА. ОДОО МОНГОЛЫГ ЗАХИРЧ БООЛЧЛОХ ЦАГ ӨНГӨРСӨН ШҮҮ МУУ ӨМХИЙНҮҮДЭЭ

Зочин
Зочин
2021-11-28 15:03

Өөрсдөөсөө хараат байлгах сонирхолтой .Хаант оросын үеэс баримт�##�ж ирсэн бодлогоо бараг хэвээр нь үргэлжлүүлж байгаа

Зочин
Зочин
2021-11-28 15:07

Хуц

Зочин
Зочин
2021-11-28 16:03

Яадаг эргүү авгай вэ.
Бид тусгаар улс бид эх орон газар нутаг дээрээ
Юу хийх энэ авгайд хамаагүй.

Зочин
Зочин
2021-11-28 16:58

Манай дотоодын асууд�##�д хөндлөнгөөс оролцох эрх Орост байхгүй. Байнгын хараат байлгах гэх юм

Төгс
Төгс
2021-11-28 17:49

Өөрийн нутагт юу хийхээ архичин ивануудаас асуух юм уу прошла на хуй

Үнэн үгт
Үнэн үгт
2021-11-28 17:54

Хуц гэж л Оросуудад хэлмээр байна. Хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэгч болж байх шив. Тэр байг�##� д�##�ай чинь монголчуудын нутаг Ур�##�ын нуруунаас нааших нутаг бол олон мянган жил ойн олон овог аймаг нутаглаж ирсэн монголчуудын эх нутаг юм шүү хэзээ нэг өдөр бид нутгаа буцааж авах л болно. Та нар орос чөтгөрүүд сүүлийн 500 гаруй жил бидний хүзүүн дээр сандайллаа одоо болно. Бид тусгаар улсын эрх хэмжээний хүрээнд эрчим хүчээ өөрсдөө шийдвэрлэх болно. Танай колоний тусламж хэрэггүй.

Зочин
Зочин
2021-11-28 18:07

Нэгд. Уул нь манай нутаг байсан юм л даа. Хоёрт .байг�##� нуураас гарч байгаа урсацдаа хян�##�т тавьдаггүй дандаа үер болж байдаг бөгөөд байг�##� нуураас гарч буй урсацдаа өөрсдөө УЦС барьчихсан байгаа шүү дээ. Гуравт УЦС барьлаа гэхэд усны урсг�##�ын хүчийг л ашигладаг бөгөөд усны хэрэглээ огт байдаггүй юм.Дөрөвт Олон улсын байгууллагаас байг�##� орчинд үзүүлэх үр нөлөө байхгүй гэж дүгнэлт хийсэн байдаг Тавд .Хэрэв бариулахгүй гэвэл УЦС ын үнээр 1КВТ эрчим хүчийг 30 төгрөгөөр нийлүүлэх гэрээгээ хийх хэрэгтэй..

Zochin
Zochin
2021-11-28 18:07

Mongoliin gazar shoroon door uchnuun nuurs bn. Teriigee tuleed l baij baiyadaa. Huchin chadal ihtei tsahilgaan stantsuudaa l barih heregtei boloh ni dee.

Монгол хүн
Монгол хүн
2021-11-28 19:39

Нэг орос авгай ирээд Монгол улс өөрсдөө юмаа шийдэх эрхгүй. Та нар бол манай харъяат шүү гэж бараг хэлсэн юм уу даа. Монгол улс үнэхээр тусгаар тогтносон улс мөн үү гэж асуумаар байна шүү. Монголчуудыг илт басамжилж, доромжилж байгаа улсыг бид хамгийн их шүтэн биширдэг сонирхолтой ард түмэн юм аа.

Зочин
Зочин
2021-11-28 20:01

орос новшнуудын шүтэн бишрэгчид станцаа бариарай

1
1
2021-11-28 20:17

Поёшла на хуй пиздец

Үзэн ядагч
Үзэн ядагч
2021-11-28 21:04

Хуцдаг х�##�тар г вэ

Иргэн
Иргэн
2021-11-28 23:26

Зайлаа чи

Газар шороо
Газар шороо
2021-11-28 23:43

Манай хийн хоолойг дэмжээрэй гэж байх шиг байна. Бид ер нь дэмжих хэрэг байна уу даа. Бидэнд ашиггүй юм биш үү. Байг�##�иа сүйтгүүлээд, м�##�ын бэлчээргүй болно доо. Хамга�##��##�тын бүс байгуулаад. Хүн, м�##� чөлөөтэй явуулахгүй юм биш биз.

Зочин
Зочин
2021-11-29 09:50

Бид чинь Орос, Хятадаас хамаар�##�тай улс шүү дээ. Тэгээд бас д�##�айд гарцгүй. Тиймээс цаашдаа энэ 2 улсын колони болчихгүйн төлөө л Монгол Улсаа хөгжүүлж бие даасан байдлыг хангах хэрэгтэй. Үүнийг Төрийн хатуу бодлого болгож хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо идэж уудаг, хулгай хийдгээ болих хэрэгтэй. Монгол улсад эс орших асууд�##� тулгарч байгааг онцгой анхаарах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-03-22 22:15

Муу дээрэмчин

Холбоотой мэдээ

Back to top button