
Энэтхэгийн Бихар мужийн Жамуи дүүргийн Дипакархар тосгонд тосгоны зөвлөлийн даргыг сонгох сонгууль болж, Сохан Мурму гэх улс төрч ялалт байгуулжээ. Харин хамгийн хачирхалтай нь, нэр Сохан Мурму 2021.11.06-ны өдөр буюу сонгуулийн санал хураах өдрөөс хоёр долоо хоногийн өмнө нас барсан ажээ.
Орон нутгийн телевизийн мэдээлснээр, Сохан Мурму нь сонгуульд ялалт байгуулсан ч нэр дэвшигчийн батламж гардуулах ёслолд хүрэлцэн ирээгүй аж. Учир нь, тэрбээр нас барсан гэдэг нь сонгуулийн дараа тогтоогджээ.
Ийм гэнэтийн хэрэг гарсанд сонгуулийн хороо хүнд байдалд оруулжээ. Талийгаачийн хамаатан садан нь улс төрчийн нас барсныг орон нутгийн эрх баригчдад тусгайлан мэдэгдээгүй байсан гэж эх сурвалж онцлов.
“Сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчээ 28 саналын илүүтэйгээр ялсан Сохан Мурмугийн гэр бүлийнхний хэлснээр, түүний сүүлчийн хүсэл нь эл сонгуульд ялалт байгуулахыг хүсч байсан гэсэн. Тиймээс л тэд Мурмугийн үхлийн талаар эрх баригчдад мэдээлээгүй. Тосгоны оршин суугчдын хэн нь ч бас бидэнд энэ талаар яриагүй. Бодвол тэд түүний төлөө саналаа өгч, сүүлчийнх нь хүслийг хүндэтгэсэн байх” гэж орон нутгийн засаг захиргааны ажилтан ярьжээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.