СПОРТ

Д.Батбаатар нутгийнхаа начны нэрэмжит барилдаанд түрүүллээ

Завхан аймгийн Их –Уул сумын харьяат, улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаан боллоо. Барилдааныг Кевико интернэт ХХК ивээн тэтгэж, МҮБХ-той хамтран зохион байгууллаа.

Г.Бат-Амгалан начинд нутгийн ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлсэн бөгөөд мөн нутгийн дүү нараас нь Прадо маркийн жип автомашин бэлэглэсэн юм.

Өнөөдрийн барилдаанд 224 бөх зодоглосноос Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, аймгийн арслан Доржготовын Батбаатар түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, Увснуур дэвжээний бөх, цэргийн начин Тоочингийн Батсүрэн үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, аймгийн заан Б.Анандпүрэв нар шалгарлаа. Дунд шөвөгт Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав, Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Дундговь аймгийн арслан Б.Доржсүрэн нар үлдэв.

Уран барилдаан шагналыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан С.Сүхбатад гардууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button