СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

“Эгийг хөдөлгөхийн тулд Оросуудтай хамтаръя” гэх тактик ба тэдний гэдийлт

 “ЭГ БОЛ С.ЗОРИГИЙН ҮЕЭС ЯРИГДСАН ХУУЧИН АГУУЛГА

Анхлан С.Зориг агсны хөндөж байсан Эгийн голыг түшиглэн,  УЦС барих асуудал эдүгээ ч ажил хэрэг бололгүй 30 жилийн нүүрийг үзэж байна. Тэгэхээр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченкогийн саях айлчлалаараа хөндсөн “Монгол Улс Байгаль нуурт цутгадаг гол мөрний эрэг дээр УЦС барих төсөлд Оросын тал СӨРӨГ БАЙР СУУРЬТАЙ байгаа бөгөөд эрчим хүчний алдагдлаа Гусиноозёрскийн төрийн мэдлийн цахилгаан станцын хүчин чадлаар нөхөхийг санал болгож байна” гэж дуугарсан нь нийгмээрээ шуугих шинэ сэдэв биш билээ.

Нэг үгээр хэлвэл, бид угаас энэ сэдвээр оросуудад ялагдсаар ирсэн юм.

Тайлбар: Эгийн голын УЦС баригдаж байгаад царцсан байдал

Гэхдээ анзаарах нэг агуулга бий. Тэр нь, Эгийн голын УСЦ-ын асуудлыг 2018 оноос хойших Засгийн газрууд шуудайнд хийгээд нам тавьчихсан явдал. Тухайлахад, 2019 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчлал хийж, 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнд, “Эг” гэдэг үг, үсэг, агуулга юу ч багтаагүй. Саяхны жишээ авахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрөгч хавар хойд хөршид айлчилсан. Түүнийг Оросын телевизээр оросоор ярьж, нэвтрүүлэгт оролцсоных нь төлөө бид энд “хагартал” магтаад өнгөрч байв. Тэр айлчлалаар ч “Эг” гэдэг үг хөндөгдөөгүй билээ.

Манай дарга нарын барьдаг өнцөг нь “Нэгэнт оросууд зөвшөөрөхгүйгээс хойш айлчлалын үеэр хөндөж, уур амьсгалыг нь эвдээд яахав” гэх аминч бодолтой нь ч холбоотой байж мэдэх. Гэхдээ дотооддоо Эгийн голын УЦС-ыг барих амбицаа бүр алга хийчихсэн үү гэвэл бас үгүй ээ. Л.Оюун-Эрдэнийн автортай өнөөх алдарт “2050” төлөвлөгөөнд Эгийн голын УЦС-ыг ашиглалтад өгөх агуулга тусч өгчээ. Мөнхүү Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Францын элчинтэй уулзах үеэр уг УЦС-ын нөлөөллийн судалгааг хийлгэсэн төлбөрөө манай улс төлөөгүй гэх  асуудлыг сөхөж ярьсан талаар “нүдний булай” маягийн мэдээлэл ч гүүгл орчноос олдох аж.

ЭГВЭЛ ОРОСУУД ЯАГААД МАНАЙ МАРТАГНАСАН АГУУЛГЫГ ЯРЬЖ, АЙЛЧЛАЛ ХИЙВ-

Дээрх хэсгийг уншихаар ийм асуулт гарч ирж байгаа биз. Эх сурвалжуудын мэдээлэл болон нийтэд мэдээлэгдсэн ил агуулгаар хөөхөд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй /2021.11.09/ утсаар ярихдаа “Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, эрчим хүчний төслүүдэд Оросын аж ахуйн нэгжүүд оролцох нь нээлттэй” гэж мэдэгдсэн талаар албан мэдээлэлд дурдагдсан байна. Энэ үеэрээ Эрчим хүчний төсөл дээр тухайлан  “Эгийн голын УЦС-ыг танай хувийн хэвшилтэй хамтран барьмаар байна” гэх агуулгыг хөндсөн аж.

Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко айлчилсан. Тэр чиг үүргээрээ байгаль орчны асуудал хариуцдаг. Эндээс ОХУ-ын тал монголчуудыг гэнэт Эгийн голын УЦС барих асуудал ярихад хариу өгөх тактик маягаар саях айлчлалыг хийсэн гэх логик харагдана.

Саяны айлчлалаар ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко эрчим хүч, УБТЗ-ын асуудал гэсэн хоёрхон агуулга хөндсөн.

Нэгдүгээр асуудал дээр нь, “Та хэд УСЦ барих гэвэл бид НҮБ зэрэгтэй хамтарч, олон улсын сөрөг лобби хийнэ” гэх битүү мессеж шидсэн гэж харагдахаар. 

Хоёрдугаар асуудал дээр нь, “Монгол талаас даргаа томилуулах бол тарифаа чөлөөлөх зэргээр бодлогын дэмжлэг үзүүл” гэх тулгалт хийсэн гэгдэж буй.

Манайх уг нь У.Хүрэлсүхийн найз Х.Хэрлэнг томилуулахын тулд төсвөөсөө Монп 1,2-ын 130 тэрбумын өрийг төлөхөөр тогтоолын төслийг хэлэлцэж буй. 

Тиймээс ч  хойд хөршийн энэ удаагийн айлчлал “Тусгаар улс” агуулгадаа эмзэг, омогтой ханддаг монголчуудад баахан дээрэнгүй, тушаасан өнгө аясаар бууж, шар үстэй хатагтайд дургүйцсэн аяс сошиал орчинд хөвөрч байна. Энэ нь ч нэг талаараа зөв. Нөгөө талаараа эрхгүй геополитикийн томоохон асуудал юм.

-ЭГИЙН ГОЛЫН УЦС БАРИХ 30 ЖИЛИЙН МӨРӨӨДӨЛ ӨНӨӨДӨР ХЭРХСЭН БЭ-

Бүр анхны сэдлийг нь сөхвөл, 1940-өөд оны үест Оросууд манай улсыг 28 байршилд УЦС барих боломжтой гэх дүгнэлт гаргаж өгсний нэг нь Эгийн гол юм. 1991 онд манай улс уг УЦС-ыг барих шийдвэр гаргаж, түүнээс хойш гурван ч удаа бүтээн байгуулалтын ажил хийх оролдлогыг эхлүүлсэн ч тухай бүр царцсан түүхтэй. Хамгийн сүүлд, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед БНХАУ-аас авах нэг тэрбумын хөнгөлөлтэй зээлийг уг төсөл рүү оруулах шийдвэр гарч, Францчууд ТЭЗҮ-ийг нь гаргахдаа 827 сая ам.доллараар босно гэж тооцоолж байв.

Үүнээс өмнө мөн л урд хөршөөс энэ чиглэлд зээл авсан ч Засгийн газар зориулалтыг нь өөрчлөөд хэрэглэчихсэн зэргээр бүтэлгүй үүх түүхтэй явсаар ирсэн. Засгийн газраас төслийн нэгж, “Эгийн голын УЦС” нэртэй ТӨХХК хүртэл байгуулж байв. Улсынхаа усан цахилгаан станцыг ахалсаар ирсэн туршлагатай Д.Одхүү төслийн нэгжийн даргаар томилогдож, 2020 онд ашиглалтад өгөх гэгээн мөрөөдөлтэй явсан үе бий. Гэвч өнөөдөр энэ ажил царцсан. Царцсан шалтгаан нь, Хятадууд “Та бүхэн ОХУ-тай учраа олчих” гэсэн байдлаар зээлээ түр татсан явдал юм.

Одоогоор “Эгийн голын УЦС” нэртэй ТӨХХК зогсонги байдалд шилжиж, Эрчим хүчний яамны харьяанд ганц орон тоотой болтлоо жижгэрчээ. Эднийх Хөгжлийн банкнаас зээл авах байдлаар баахан судалгаа хийлгэх зэргээр бас л хөөрхөн мөнгө угаасан түүхтэй. Энэ хооронд манай улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд тэлж, 2020 онд л гэхэд ОХУ-аас 64 тэрбумаар цахилгаан авч хэрэглэжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН АМБИЦ: “ЭГИЙГ ХӨДӨЛГӨНӨ, ҮҮНИЙ ТУЛД ОРОСТОЙ ХАМТАРНА”

Ерөнхийдөө Эгийн голын УЦС-ыг хөдөлгөхдөө ОХУ-тай хамтарч хийхээс аргагүй юм байна гэсэн шийдэлд Засгийн газар хүрсэн аж. Ингэхдээ ОХУ-аас хөнгөлөлттэй зээл авах, тэдний ААН-үүдтэй хамтарч төслийг хэрэгжүүлэх зэрэг гарц ашиглавал геополитик талдаа дэмжигдэх боломжтой гэсэн санал дэвшүүлсэн бололтой. Гэхдээ энэ зорилтыг нь ОХУ дэмжихгүй гэдгийг саях айлчлалаараа тодорхой илэрхийлжээ. Манай улсын хувьд НҮБ дээр хэлэлцүүлэх олон янз байдлын судалгаанд нь харьцангуй итгэлтэй байгаа аж.

УЦС-ын хэрэглээ эдүгээ дэлхий дахинд улам түгээмэлжиж, БНХАУ, Швейцар зэрэг улсууд энэ чиглэлд ихээхэн анхаарах болсон. Хойд хөрш манай Эгийн голын УЦС-ын төслийг “Байгал нуурт хортой” гэх нөлөөллийг НҮБ дээр хийдэг ч тэд Байгал нуураас эх авсан голуудыг түшиглэн дөрвөн ч том УЦС барьсан түүхтэй. Дотооддоо эднийх 100 хол давсан УЦС-тай. Тэдгээр голууд мөнхүү хил залгаа улс руугаа цутгадаг, тэндээс эх авдаг зүй тогтлуудтай байх нь ч тодорхой юм. Гэвчиг том гүрний энэ зовлонг бид бас шүүлтгүй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дотоодын зовлон сөхөхөд, Хэрлэн голоос говь руу усжуулах систем татах асуудал сөхөхөд л тойргоос сонгогдсон гишүүн нь “Хангайн хамаг усыг говь руу татах гэлээ” гээд попроод хэвтчихдэг жалгын зовлонтой улс билээ. Уг нь усан цахилгаан станцыг бүдүүлгээр тайлбарлахад, урсгалыг нь боох замаар өндрөөс хүрхрээ унагаж, тэр эрчмээс нь эрчим хүч гарган авах аргачлал. Үүн дээр химийн элдэв төрлийн бодис зэрэг ч ашиглахгүй.

Ийм байхад Байгал нуурт цутгадаг олон мянган гол горхидын нэг Эг дээр ингэж оросууд акцент өгдөг нь манайдаа шинэ сэдэв биш юм. Үе үеийн Засгийн газар  Эгийн голын УЦС-ыг явуулах гэж янз янзын арга хэрэглэж, дотооддоо тэр нь төслийн нэгж төдийгөөр хэд гурван хүн хий аахилангаа хэсэг мөнгөждөг байдал ч өнөөг хүртэл явлаа. Энэ удаагийн Засгийн газар Эгийн гол дээр УЦС барихын тулд гол хэргийн эздийг түшиглэе гэжээ. Магад энэ явбал зөв гарц байж мэдэхээр. Манай хойд хөрш тэдний эхний саналд томхон “ҮГҮЙ” хариулт өгөөд буцжээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-29 09:01

Энэ шар орос юу вэ

Зочин
Зочин
2021-11-29 09:03

Ж.Мядагбадам аа ! зарц- барлаг энэ хоёр үг бараг нэг утгатай ! Царцах - хөлдөх гэдэг маань ойрлолцоо утгатай үгс юмсан ! Сургуульд монгол хэл заасан багш чинь хэн юм бол доо !

Зочин
Зочин
2021-11-29 09:39

ОХУ юу асуугаад байгаан өөр хамтарчих улс олдох л байлгүй дээ өрөнд орохгүй хийх хэрэгтэй

Зочин
Зочин
2021-11-29 09:41

Одоо байгаа нь царцсан бус төсөв танагдаж хийгдсэн бичил станц ухаантай юм. Сумаа цахилгаанаар хангадаг байсан юм.

Энхдалай
Энхдалай
2021-11-29 09:49

Манай нутаг дэвсгэр дээр байгаа тул ОХУ ямарч хамаар####гүй. Энэ шонхор хүүхний зөвшөөрөл монголчуудад огт хэрэгггүй. Соёлын цогцолбор барилгүй уЦС аа барь тэр мөнгөөрөө

Рагчаа
Рагчаа
2021-11-29 09:52

Яаг ингээд баригдв#### маш гоч л юм харагдах юм. УЦС бол зам, барилга тоглоом биш найдвартай юм хийх хэрэгтэй.

Сугармаа
Сугармаа
2021-11-29 09:56

ОХУ,Хятад хоёр гүрэн Монголын бүх л эдийн засаг бол дэд бүтцийг базаж байна даа. Манай төрд байгаа хүмүүс олигтой байсан бол энэ асуудлууд эрт шийдэгдэх байсан байх.

Иогэн
Иогэн
2021-11-29 09:57

ОХУ -аас Усны татвар авах асуудлаар яриж эхэлэх нь зев АНУ энэ т####аар зевлех болж болох юм.

Лава
Лава
2021-11-29 10:03

Эрдэнэбшрэнгий УЦС шиг баахан бэлчээр ярах ви дээ.

Тогтохоо
Тогтохоо
2021-11-29 10:04

Энэ хүнээс асуух байсиймуу. Нутгийн иргэд л зөвшөөрвөл энэ хүүхэнд ямар хамаа байна а

Зочин
Зочин
2021-11-29 10:51

Манайханд байг####ь орчны үнэлгээ, суд####гаа хийсэн зүйл байдаг юм болов уу? Байдаг бол асууд####гүй л баймаар юм. Парламент ТВ-ээр нэг өвгөн бараг өдөр болгон сөрөг пиар нэвтрүүлэг явуулж ба####ж байдаг. Хэлэлцээр явж байхад энэ бол хорлонтой үйл ажиллагаа

За
За
2021-11-29 10:52

Оросын хил орчмын бүс учраас Хятадуудаар ЦС бариулахыг зөвшөөрөхгүй байх нь аргагүй л дээ. Байг####ь нуур бол зүгээр л татг####зах ш####тгаан болохоос үндэслэл нь биш

тогтох
тогтох
2021-11-29 10:58

Мядагбадамаа үгээ зөв сонгоо сэтгүүлч нэртэй хүн бүгд өөр өөрийнхөөрөө бичээд байв#### эх сайхан хэл минь үгүй болноо /саях,царцах / гэх мэт

зочин
зочин
2021-11-29 11:14

оросоос заав#### асуудаг нь ямар учиртай юм бэ? тусгаар улс өөрсдийгөө мэдэх нь жам шүү дээ. Зүгээр л барья

иргэн
иргэн
2021-11-29 12:33

МАН -ОТ-р оролдоод 3-дахь хөршүүдиин хөрөнгө оруул####тииг бүрмөсөн ####дсан Хоишоо урагшаа гүиж өгсөн мөнгөөр нь зориул####тиин бус сонгууль х####амжинд өгөөд тавиад тууссан Одоо удахгүи Орос безиниихээ үнииг дээд цэгт нь хүртэл нэмнэ Хятад өнөөдөр 2-цагт хилээ ха####аа !!! Одоо МАН-д ганцхан хөзөр үлдэв. Тэр нь бидниигээ яаж попорч мангартуулж 24-н оны сонгууль хүргэх вэ? гэж бодож суугаа даа ! 6-н жил юу хиив 65 гишүүнтэи . ЗГ, Ерөнхиилөгч УИХ-н дарга , Бүх аимаг МАН тэгээд ...

Зочин
Зочин
2021-11-29 16:51

Oo za, 30 garui Jil yarigdsan yum baina sh dee.

Нэг
Нэг
2021-11-29 17:26

Орхон гол дээр гэвэл оросууд юу гэх бол...

Зочин
Зочин
2021-11-29 21:07

Хэрлэн гол дээр УЦС барив#### Оросууд яаж ч чадахгүй шдээ. Хэрлэн голын дагуу боочих газар олдох л байлгүй. Энэ муу оросууд хааж боох гэж бүр байж ядах юмаа

Зочин
Зочин
2021-11-30 12:27

УЦС-аа барих л ёстой. Хэдий болтол гаднаас тог, цахилгаанаа гуйланчлах вэ.

Зочин-0
Зочин-0
2021-11-30 13:55

Алийн болгон гадныхыг тэжээх ёстой гэж? Яагаад өөрсдийн инженерүүдийн хэрэгжүүлж болох үйл ажиллагааг дэмждэггүй юм бэ? Бие дааж хийх гэхээр нөгөө их гүрнээс асуудаг, түүний зөвшөөрөл манайд хэдий болтол үйлчлэх ёстой юм бэ? Болимоор юм. Бид яагаад өөрийн газар нутаг дээр бага оврын усан цахилгаантай байж болдоггүй юм бэ???

Тэгвэл оросуудаас өөрсдөөр нь л бариулчихъя.
Тэгвэл оросуудаас өөрсдөөр нь л бариулчихъя.
2021-12-01 15:39

Ер нь бол оросуудаар бариулаад Хятадад жаахан дохио өгөх ёстойАягүй бол .оросууд барихаар Байг####ь нуурт хор нөлөөгүй болж таарна даа.70 жил хятадгүй амьдарч болоод байсан биздээ.

Зочин
Зочин
2021-12-05 11:52

Энэ төслийн нэр дээр нилээд хэдэн компани хөлжсөн байх. Үүнийг маш сайн ш####гах хэрэгтэй. Тэр төслийн мөнгө идсэн нөхдүүд шоронд орохоос айж ийм зүйл ярриад байх шиг. Болохгүй юм болохгүй шүү д. Ер нь 2 улсын хХил дамнан урсаар Байгаьлд цутгаж буй гол дээр юм ярьж болно шүү дээ. Харин улс дотроо нэг газраас эх авч урсаад өөрийн нуурт цутгаж байгаа гол дээр УЦС барих нь зүйтэй. Энэ дээр чинь монгол хүмүүс өөрсдөө дургуйцээд байгаа биз дээ. Тэд хөгжлөө хойш нь татаж байна. Мөн манай өмнөт хил дагуу Говь ####тай, Өмнөговь, Дорноговийн нутагт хэвгийн дагуу түр зуурын усархаг аадраар хүчтэй урсг####тай, ихээхэн хэмжээний ус БНХАУ- ын хилийг даван урсах хуурай сайрууд түм бумаараа бий. Энэ их усыг гадагш хятадын ногоон т####бай услах хэрэгт зориулж урсгахын оронд улс дотроо нуур болгон тогтоон барих арга хэмжээг нэн даруй шургуу авч хэрэгжүүлэх нь зөв арга болно /Үүнийг зургаас хар/ . .

Зочин
Зочин
2021-12-05 11:53

Харин улс дотроо нэг газраас эх авч урсаад өөрийн нуурт цутгаж байгаа гол дээр УЦС барих нь зүйтэй. Энэ дээр чинь монгол хүмүүс өөрсдөө дургуйцээд байгаа биз дээ. Тэд хөгжлөө хойш нь татаж байна. Мөн манай өмнөт хил дагуу Говь ####тай, Өмнөговь, Дорноговийн нутагт хэвгийн дагуу түр зуурын усархаг аадраар хүчтэй урсг####тай, ихээхэн хэмжээний ус БНХАУ- ын хилийг даван урсах хуурай сайрууд түм бумаараа бий. Энэ их усыг гадагш хятадын ногоон т####бай услах хэрэгт зориулж урсгахын оронд улс дотроо нуур болгон тогтоон барих арга хэмжээг нэн даруй шургуу авч хэрэгжүүлэх нь зөв арга болно /Үүнийг зургаас хар/ . .

Холбоотой мэдээ

Back to top button
23
0
Would love your thoughts, please comment.x
()
x