ЭДИЙН ЗАСАГ

“Рио Тинто” групп Монгол талын саналыг үл хэрэгсэн, далд уурхайн санхүүжилтийг ХОЁР УДАА нэмлээ

Оюу толгойн далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг 75 сая ам.доллараар баталлаа хэмээн “Туркоиз Хилл Ресурсес” компани мэдээлээд байна. Эл асуудлыг шийдвэрлэх ТУЗ-ийн хуралдаан өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт /2021.11.22/ болсон. Харин хуралдаанд Монголын талаас энэ саналыг дэмжээгүй байна.

“Рио Тинто” компанийн зүгээс далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг батлахгүй бол бүтээн байгуулалтын ажил удаашрах, зогсох эрсдэлтэй байна гэсэн мэдээлэл өгдөг. Харин Монголын талаас “Далд уурхайн зардал хэтэрсэн шалтгаан менежментийн алдаа гаргаснаас үүдсэн байж болзошгүй байна. Иймд уг нэмэгдэл санхүүжилтийг батлахгүй” гэсэн байр суурь илэрхийлдэг.

Тэгвэл өнгөрөгч есдүгээр сард “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хуралдаж, 50 сая ам.долларыг мөн нэмэгдэл санхүүжилтийн хүрээнд баталжээ. Энэ үеэр мөн Монголын тал эсрэг санал өгсөн ч ийн дэмжигдсэн байна. Үүн дээр нэмээд, өнгөрөгч долоо хоногт баталсан 75 сая ам.долларыг оруулж тооцвол одоогоор 125 сая ам.долларын нэмэгдэл санхүүжилт “Рио Тинто” группийн хүслээр батлагдаад байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хөрөнгө оруулагч талаас 338 сая ам.долларыг батлуулах санал тавьдаг аж. Монголын тал энэ саналыг холбогдох ТУЗ-ийн хурлаар дэмждэггүй ч энэ дүнгийнхээ тодорхой хэсгийг ийн хэсэгчилсэн байдлаар нэгэнт батлуулаад буй нюанс бий.

Өөрөөр хэлбэл Монголын талын саналгүйгээр Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэгдэл санхүүжилтийг “Рио Тинто” групп хоёр удаа баталсан нюанс уншигдаж байгаа юм. ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монгол талыг төлөөлдөг тул алив санал хөрөнгө оруулагч талын хүслээр хүч түрэгдэн шийдэгджээ.

Хөрөнгө оруулагчид энэ нэмэгдэл санхүүжилт нь ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл шаардлагатай чиглэлдээ зарцуулагдаж, хүрэлцэнэ гэсэн мэдээлэл өгч байна. Гэвч Монгол талын эх сурвалжууд далд уурхайн бүтээн байгуулалт зогсох эрсдэл үүсээгүй, процессын дагуу ирэх оны нэгдүгээр улирал хүртэл үргэлжилнэ гэж тайлбарлаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ккк
ккк
2021-11-30 12:24

Оюун-Эрдэнэ,Нямбаатар 2 байхад юунаас имээх юм.Тэр 2 том сануулга өгөөд п байгаа ш дээ

Зочин
Зочин
2021-11-30 13:01

Зард�##� нэмэх шаардлагатай бол нэмэхээс яах билээ.Харин ч зогсоочихоогүй байгаа нь сайн хэрэг Монголчууд нэг юм барихаараа зард�##� нь хэд дахин өсдөг билээ нөгөөх нь дуу�####�ггүй ээ.Тэгсэн мөртлөө Оюу толгойг буруутгах. Ер нь 34,% манайх авах гээд. ч яадаг юм. Татвараа сайн аваад явах хэрэгтэй ингэвэл бараг 34% иасаа ч ашигтай байж магад.Цар тахлын энэ хүнд үед эдийн засаг бас бололцооны яваа нь Оюу толгойн өгөөж байхаа Хэрэв Рио Тинто байгаа бол энэ үед яахыг таашгүй

Зочин
Зочин
2021-11-30 14:20

Оюутолгой байгаагүй бол өдийд улсаараа дампуурсан байгаа.

Зочин
Зочин
2021-11-30 15:11

Монголд ашиггүй бол шууд гэрээгээ цуц�##�ж зогсоох хэрэгтэй. Манай зарим тэнэгүүд ОТ-оор амьдарч байгаа мэт сөрөг ухуулга хийдгээ боль. Рио тинтогоос авлига авсан этгээдүийн гар хөл болсон хогийн шаарууд л ийм тэнэг юм ярьдаг шүү дээ.

Зочин
Зочин
2021-11-30 16:05

Хуцна биз зогсоочих монгол улс ямарч ашиггуй ийм юмнуудыг шууд �######�уул эзэн нь юм аа мэдэж байна гээд шуухэд бид ялна боон хахууль хууль бусаар авсан нь илэрхээр наадуул чинь ш�##�чиигаад гуйгаад ирэлгуй яадийн

Сэтгүүлч
Сэтгүүлч
2021-11-30 18:02

Авилгын бүлэгт энэ байтугай жижигхэн юмыг ч найдаж хариуцуулах хэрэггүй дээ.

ZOCHIN
ZOCHIN
2021-11-30 20:10

zugeer l tcartcaachih. ireeduin huuhduudiin ideh nuutc n baig. bidnii ued elbeg bayr saihanbileg bayrtcogt mi .enhbold geed avilgachidiin ideh zugaagii n mongolchuud ys mahandaa shingetel uurlee... zugeer ireeduidee uldee...

зоч
зоч
2021-12-01 07:36

ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛ !!!

Ээ
Ээ
2021-12-01 07:55

Гэрээ цуцлуул таарна

Зочин
Зочин
2021-12-01 22:49

Гашуунсухайтын боомтоор өдөрт хэдэн арван ш�##�анз машинаар гаргаж байгаа шороог л гаргахыг зогсоочих

Зочин
Зочин
2021-12-02 08:41

Оюу толгойг зогсоох монголыг өрөнд оруулахыг орос хятад 2 маш их хүсч байгаа. хятад нь өрий нь худ�##�даж авах юмсан гээд л.

Холбоотой мэдээ

Back to top button