НийгмийнСПОРТ

Туялзуур сэлэмний Зүүн Азийн бүсийн захирлаар Д.Ганбаатарыг томилов

Азийн туялзуур сэлэмний холбооны (Fencing Confederation of Asia ) Ерөнхий Ассамблей өнгөрсөн аравдугаар сард Ташкент хотноо болж, шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, комиссийн гишүүдийг сонгосон билээ.

Тус холбооны шинэ Ерөнхийлөгчөөр АНЭУ-ын Sheikh , Эмиратын сэлэмний холбооны ерөнхийлөгч Salem Bin Sultan Al Qasimi сонгогдсон юм. Тэрбээр бүсийн захирлуудын томилгоог хийжээ. Улмаар Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатарыг Зүүн Aзийн бүсийн захиралаар томилов.

Зүүн Азийн бүсэд Хятад, Солонгос, Япон, Хон Конг, Макао улсууд багтаж байна. Монголын туялзуур сэлэмний холбооны хувьд энэхүү өндөр хариуцлагтай албанд анх томилогдож байгаа бөгөөд туялзуур сэлэмний гадаад харилцааг шинэ түвшинд хөгжүүлж, Монгол Улсын нэрийг олон улсад сурталчлах боломж нэмэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button