НИЙГЭМ

Үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 28

2021.12.02 / ПҮРЭВ ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН ТАВАН ШАР ХӨХ БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 08.22-17.00

Суудал: Гал

Аргын тооллын 12 сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 28, Салхины эх одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button