Нийгмийн

Зодуулсан монгол сурагч: Намайг зодсон хүүхдүүд шийтгүүлээгүй, сургуульдаа явж байгаа

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай, монгол охиныг зургаан цагийн турш өрөөнд хорин зодож, ам руу нь хүчээр архи цутган тамласан хэрэг гарсныг тус улсын MBC телевиз мэдээлсэн юм.

Хохирогч охины мэдүүлгээр түүнийг зодсон охид дөрвүүлээ байсан бөгөөд дээд ангид сурдаг байжээ. Охиныг хагас нүцгэлэн гар хөлийг нь скочоор ороож хүлсний дараа толгой болон нүүр рүү нь цохиж, гэмтээгээд бичлэг хийж, интэрнэт орчинд түгээсэн байна. Бичлэгээ 5000 воноор зарж байсан аж. Охины нүүр хавдаж, хумсны сорви үлдсэн бөгөөд сургууль даяар бичлэг нь тархсан учир сэтгэл санааны гүн хямралд оржээ.

Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг хийсэн ч, хүчирхийлэл үйлдсэн хүүхдүүдийн хоёрыг насанд хүрээгүй, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар тэнсэн харгалзах ялаар сулласан бол хоёр нь сургуульдаа явцгааж байгаа аж.

Энэ талаар хохирогч охин "Намайг зодсон хүүхдүүд шийтгүүлээгүй, сургуульдаа явж байгаа. Харин би буцаад энгийн амьдралдаа орж чадахгүй болов уу гэж эмээж байна. Сургууль руугаа очсон ч, хүүхдүүд миний бичлэгийг үзсэнээ надад хэлсэн. Тиймээс явж чадаагүй. Магадгүй зодуулсан нь миний буруу ч юм болов уу гэж бодох болсон” гэжээ. 

Хохирогч охины эцэг эх БНСУ-д амьдраад 10 жил болж байгаа бөгөөд охин гадаад сурагч гэдэг шалтгаанаар энэ оны долдугаар сараас эхлэн хүчирхийлэлд өртөж байсан байж болзошгүй байна.

Тухайн бичлэгт охиныг зүй бусаар олон удаа харааж, ална гэх мэтээр сүрдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-02 11:20

Солонгосыг хар хятад гэж нэрлэдэг нь үнэн шүү. Яг нарийндаа хятадаасаа долоон дор улсууд

zochin
zochin
2021-12-02 12:04

solongosd hujaanuud bolon tednii erliiz hurliizuud ih baidag.Ted mongolchuudiig bainga goocjilj baidag.Incheon, Bucheon, Bupeon orchimd mash ih hujaanuud tednii erliizuud baidag.Ted nar mongolchuudad ih durgui.Manai mongolchuud solongos gej bodood hujaanuudiig muulj baigaad ajilgui boloh, mongol ruugaa barigdaj butssan tohioldoluud ih bii.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-12-02 12:57

ЗӨРҮҮЛЭЭД ИНТЕРНЕТЭЭР ОЛОН УЛСАД САЙН ТҮГЭЭ

Зочин
Зочин
2021-12-02 15:16

eh orondoo irtsegee, mongogui ch gesen mongoldoo saihan amidar aa

Холбоотой мэдээ

Back to top button