Нийгмийн

Иргэдийн интернэт банкнаас тэрбум төгрөгийг залилсан иргэнийг олон нийтэд аюултай хакер гэжээ

АНУ-аас МУ-д орчин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа МУ-ын иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан МУ-ын иргэн “О” гэгчийг илрүүлж, албадан нутаг буцаасан тухай бид өмнө мэдээлсэн.

Тухайн этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар ОУ-д эрэн сурвалжилж байсан бөгөөд өчигдөр /2021.12.01/ АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Уг этгээд нь 2018 онд АНУ очсон бөгөөд 2019 онд буюу 18 наснаасаа эхлэн иргэдийн интернет банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Мөн тус этгээдийг "олон нийтэд аюултай хакер” хэмээн үзсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x