Нийгмийн

“Хэлгүй, дүлий” ГХЯ иргэнээ өмгөөлж, хамгаалсангүй

Монгол охиныг зургаан цагийн турш зодож доромжилсон бичлэг БНСУ-д цацагдав. 13 настай монгол охины гарыг хүлж, ам руу нь архи хүчээр цутгаж, духан дээр нь хараалын үг бичиж, дотоожийг нь толгойд нь углаж, хувцсыг нь тайлуулж нүцгэлэн тамлажээ. Гэтэл хэрэгтнүүд нь тэнсэн харгалзах ял аваад суллагдсан гэх.

Гэтэл өнөөдөр өглөө хэвлэлийнхэн энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар ГХЯ-наас тодруулахад огт мэдээгүй хэмээн хээв нэг сууж байх. Хаалга нь цоожтой. Яам нь эзэнгүй. Өглөнөөс хойш асуудал өрнөөд, ээж нь тэнд арга учраа олохгүй байгаагаа ярьж байхад чимээгүй хэвээр. ГХЯ-наас яаралтай мэдээлэл ч хийсэнгүй. Ам ч ангайсангүй. Өглөөнөөс хойш олон хэвлэл эднийд хандсан ч үд болж байхад таг чимээгүй.

Солонгост монгол охиныг хүчирхийлсэн энэ хэргээс болж БНСУ-ын талаас Монголд байгаа өөрийн улсын иргэдээ болгоомжтой байхыг сануулж хэлсэн гэнэ. Гэтэл манай ГХЯ тэнд хүчирхийлэлд өртсөн иргэдээ хамгаалж дуугарах нь бүү хэл мэдээгүй сууж байгаа нь ёстой эмгэнэл.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр солонгосын онгоцны үйлчлэгчийн бөгс илсэн хэрэг гарах үед БНСУ-ын бүх хэвлэлүүд энэ асуудлыг мэдээлж, тус улсын зүгээс Монгол Улсыг ёстой л дэлхийн шившиг болгож байлаа.

Тэр үед Солонгост байсан олон монголчууд хараалгаж, зүхүүлж, эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байлаа. Гэтэл солонгосчууд манай улсад дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг гэж хэлж болно. Одоо л Монгол Улс, ГХЯ-наас иргэнийхээ эрхийн төлөө дуугарч, хариуцлага нэхэхгүй юм бол хэзээ нэхэх вэ. Хүний нутагт яваа монголчуудаа хайрлан хамгаалах, эх оронтой гэдгийг нь мэдрүүлэх өмөөрөн өмөлзөх ард түмэнтэй гэдгээ харуулах цаг ирлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-02 14:18

Элчингийхэн паже эсэргүүцлээ бичицгээ манайхан арай л даварч бна

Зочин
Зочин
2021-12-02 14:34

Солонгост байгаа Монголчууд нэгдээд энэ охины төлөө тэмцэх хэрэгтэй даварсан юмнууд

Зочин
Зочин
2021-12-02 14:37

Улаанбаатар дахь Солонгосын элчин сайдын яамны өмнө эсэргүүцэл илэрхийлж цуглаан хийх хэрэгтэй, охинтой хүн бүхэн очно.Бид комментоор биш үйлдлээрээ энэ бусармаг явдлыг эсэргүүцэж. монгол охиноо дэмжих ёстой.

Зочин
Зочин
2021-12-02 14:38

er ni gadaadad bga Saiduud ajlaa hiideggui 1 l ih zantai hamrand ni baas turhsen met yrvaisan yrvaikuud bdag er emgui.

Зочин
Зочин
2021-12-02 14:38

Одбаяр ######## барьсаний төлөө ичээд уйлах нь холгүй нөхдүүд одоо ажилаа хий гөлөгнүүдээ

Зочин
Зочин
2021-12-02 14:42

####ь 7 сард гарсан хэрэг гээ биздээ. ээж охин 2 2лахнаа тэмцээд дийлэхгүй болхоороо ингэж тусламж гуйж байгаа гэсэн. Солонгос дахь элчин сайд яг юу хийдэг юм бэ? ээж охин 2 тусламж гуйгаад бүхэл бүтэн 3 сард өнгөрчөөд байхад одоо хүртэл юу ч мэдээгүй гэсэн байд####тай яаж ингээд байж байдаг бнаа

Зочин
Зочин
2021-12-02 14:45

ГХЯ-ны сайдыг хурдан ########уулаачээ Оюун-эрдэнэ новшоо.

Зочин
Зочин
2021-12-02 14:48

ямар ч хэцүү юм дээ. хэдхэн жилийн өмнө л онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрсэн гээд бөөн юм болоод байсан. Тэр үйлчлэгчийг улс нь хичнээн сайн хамга####ж өмгөөллөө тэгхэд Монгол охин тэнд 2 өдөр зодуулж бүр бичлэг нь тэр хавиар нэг тарчихсан маш хүнд дарамтанд ороод тусламж гуйгаад бүхэл бүтэн 3 сар болж байхад одоо хүртэл нэг ч сайд дарга хариу өгөхгүй бүр ямар ч мэдээлэл байхгүй гээд сууж байх гэж. ямар арчаагүй төртэйн бэ бид нар чинь

Зочин
Зочин
2021-12-02 14:49

новшнууд юмдааа. тэр солонгосын цагдаа нарт биш Монголын т####ын элчин сайдад маш их гомдож байна. маш арчаагүй төртэй юм бид нар

Зочин
Зочин
2021-12-02 14:51

эвий эвий тэр охин ямар хэцүү байгаа болооо

Иргэн
Иргэн
2021-12-02 17:05

Наад хэдэн сайд нэртэй гадааынхныг харахаараа шүлсээ гоожуулж, ########ийг нь долоосон юмнууд юу гэж МОНГОЛын иргэнээ өмөөрөх вэ дээ.

Иргэн
Иргэн
2021-12-02 19:11

ГХЯ,Солонгост байгаа үгүй нь мэдэгдэхгүй ЭСЯ -ны ажилгааны т####аар арга хэмжээ авч хаоиуцлага тооцох болсон юм биш үү ЕС, Ерөнхийлөгч нараа!!! Гадаад яамны сайд нь ухамсараараа огцорч Со-д байгаа элчин сайдыг татан авах хэрэгтэй болж дээ

зочин
зочин
2021-12-03 09:14

ГХС нөгөө хямсгар авгай хэн билээ Батцэцэг ч билүү нүдэн б####ай чих нь дүлий гэгч болж байх шив

Холбоотой мэдээ

Back to top button
13
0
Would love your thoughts, please comment.x
()
x