Нийгмийн

БНХАУ-д хэт таргалалттай иргэдийг албадан турааж байна

БНХАУ-ын хүн амын гуравны нэг буюу 429 сая иргэн хэт таргалалттай гэх судалгаа гарчээ. Энэ нь тус улсын эрүүл мэндийн тогтолцоонд саад учруулж байна гэж албаныхан үзсэн учир тэдгээр иргэдийг албадан тураах зуслангуудыг хэд хэдэн муж, хотуудад байгуулжээ.

Тус зуслан нь жилийн дөрвөн улиралд ажиллах бөгөөд 7-55 насны илүүдэл жинтэй иргэдийг хамруулж байгаа аж. Одоогоор нийт 31 салбараар тураах зуслан ажиллаж байгаа бөгөөд эмэгтэй хүн нийт өөхлөлтийн 6 хувь, эрэгтэй хүн 8 хувь өөхийг шатааж байж зуслангаас чөлөөлөгдөх юм байна. Тус улс таргалалтаараа Мексикийн дараа орж буй бөгөөд БНХАУ иргэдийнхээ илүүдэл жинтэй ийнхүү тэмцэж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button