НИЙГЭМ

Н.Анхбаяр: Зодуулсан охины асуудлаар БНСУ-ын Элчин сайдтай өнөөдөр уулзана

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьсон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тайлбар гаргаад байгаа юм.

Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг албаныхан мэдэгдээд буй.

ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр “Венийн конвенцын дагуу “Монгол Улсын иргэн хилийн чанадад амиа алдвал” Консулын газар ЭСЯ-нд мэдэгддэг хуулийн зохицуулалттай. Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яам, Консулын газар, ЭСЯ-нд мэдэгдээгүй байсан. Журмын дагуу нас барсан тохиолдолд мэдэгдэх ёстой.

Би энэ хэргийн талаар өнөөдөр мэдсэн. Бид энэ асуудалд санаа зовж, анхаарч ажиллаж байна.

Нэгдүгээрт, БНСУ-ын талд гурван асуудлыг ярина. Хохирогч охины ар гэр мэдэгдэж болохгүй гэсэн ч энэ хэргийн талаар бидэнд яагаад мэдэгдээгүй юм бэ.

Хоёрдугаарт, Охины аюулгүй байдлыг хангаж, гэр бүлийнхнийх нь хамт хамгаалалтад ав. Хэргийг нь зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэх шаардлага тавина.

Гуравдугаарт, Ийм төрлийн хэрэг гарвал бидэнд зохих хугацаанд шуурхай мэдэгдэх.

Ийм аймшигтай хэргийг ГХЯ зодиудаар мэдээгүй, анхаарахгүй байгаа юм биш. Шаардлагатай бүх арга хэмжээг хуулийн болон допломатаар аргаар авна.

Хүүхэд сэтгэл санааны хямралд байгаа. Энэ талаар аль болох дэвэргэхгүй байхыг гэр бүлийнхнээс нь хүссэн байгаа. Хорироосон хоёр хүүхэд нь давж заалдахаар болсон гэсэн.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ажлаар хотоос гараад явсан байгаа гэнэ. Орлож буй албан тушаалтай өнөөдөр уулзана” гэлээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Буриад.
Буриад.
2021-12-02 18:19

Биднийг хамга�##�ах дарга удирдлагын шуурхай гэдэг зүйл �##�га шив дээ.

uher
uher
2021-12-23 19:38

idshindee huduu yvaa geseen ter ohinii ger buleer ni Mongoldoo avch irj bgaad ushuuguu avan genelee kkk... Togloomiin uls shdee joohon mongol

Холбоотой мэдээ

Back to top button