Нийгмийн

Н.Анхбаяр: Охинд туршлагатай өмгөөлөгч олж өгөхийг БНСУ-ын Элчин сайдаас хүслээ

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьж, дарамталсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг дуудаж уулзжээ.

Уулзалтын талаар тэрбээр “Хэрэг үйлдсэн дөрвөн хүүхдийн хоёрынх нь хэрэг хаагдсан. Хоёр хүүхдийнх нь хэргийг прокурор хянаж байгаа. Тиймээс хууль журмынхаа дагуу ил тод, хэргийг яаралтай шийдвэрлэхэд онцгой анхаарч өгөөч гэх шаардлагыг тавьсан.

Энэ нь эрүүгийн хэрэг учир уг хэрэгт туршлагатай сайн өмгөөлөгчийг БНСУ-ын талаас гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан” гэв.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button