
Францын баруун өмнөд хэсгийн Шербур хотод “нинжа”-гийн хувцас өмссөн эр сэлэм барин хоёр ч эмэгтэй цагдаа руу дайрсан талаар “Рёйтерз” агентлаг мэдээллээ.
Халдлага өчигдөр /2021.12.02/ үдээс хойш 15:45 цагийн орчимд болжээ.
Халдлага үйлдсэн этгээд мөн машин хулгайлж, осол гаргасан нь ил болжээ. Ингэхдээ бас эмэгтэй цагдаа нар руу дайрч, нүүр болон эрүүн тус газар нь шархдуулсан аж.

Цагдаагийн офицерууд гэмт этгээд рүү гурван удаа буудсан тул биеийн байдал нь хүнд, эмнэлэгт хүргэгджээ.
Халдлага үйлдсэн этгээдийн нэр, иргэншил одоогоор тодорхой болоогүй байна.
Цагдаа нар халдлага нь терроризмтой холбоотой эсэх мэдээлэл байхгүй байна.
(Эх сурвалж: Dailymail.co.uk)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЛАЛАР ХАР ЛАЛ Л БИЗ