ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Монгол Улсын вакцинжуулалтын үр дүнг АНУ болон БНХАУ онцлов

АНУ болон БНХАУ манай улсын вакцинжуулалтын үр дүнгийн талаар онцолжээ.

АНУ-ын тухайд ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичгийн дарга О.Батбаяр АНУ-ын CNBC” телевизэд Монгол Улсад авч хэрэгжүүлж буй коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын үр дүнгийн талаар ярилцлага өгчээ.

Тэрбээр хэлэхдээ, Манай улс 3.5 сая хүн амтай. Бидэнд коронавирусийн эсрэг вакцины 7.7 сая орчим тунгийн нөөц байна. Мөн бид вирусийг гэрээр эмчилж байна. Харин шаардлагатай тохиолдолд эмчилгээг эмнэлэгт хийж байна. Эмнэлгүүдийн орны хүртээмж ч хангалттай хэмжээнд байгaa юм. Халдварын улмаас нас барсан тохиолдол 0.5 хувьтай байна. Энэ нь Их Британи, Сингапур зэрэг улс орнуудтай дөхөж очсон үзүүлэлт. Бид иргэн бүрээ вакцинжуулалтад хамруулахын тулд томоохон хотуудаас гадна хөдөө орон нутагт байгаа ард иргэдийг ч вакцинжуулалтад хамруулахад гол анхаарлаа хандуулан ажилласаар ирсэн. Бид иргэдээ аль болохоор гадаадын орнуудад зорчихгүй байхыг зөвлөж байна. Харин Монгол Улсыг зорьж ирэх гадны жуулчдын хувьд “Омикрон” хувилбарт халдвар бүртгэгдсэн Өмнөд Африкийн арван улс зэрэг зарим орнуудыг улаан жагсаалтад оруулсан. Бид хилийнхээ хяналтыг чангатгаж, гаднаас ирэх өөрийн орны иргэд болон бусад хүмүүсийг нэвтрүүлсээр байна” гэлээ.

Ийнхүү АНУ-ын олон үзэгчидтэй CNBC телевиз манай Монгол Улсын вакцинжуулалтын талаар албаны хүнээс тодруулж, шууд эфирээрээ ярилцлага авч онцоллоо.

Харин манай урд хөрш БНХАУ-ын “Шинхуа” агентлаг мэдээлэхдээ Монгол Улсын эрх баригчид, эрүүл мэндийн байгууллагууд дорвитой арга хэмжээ авч, ард иргэдээ олон нийтийн газар цугларахгүй байх, тогтмол амны хаалт зүүж, вакцины бүүстер тун хийлгэхийг уриалж байгаа бөгөөд иргэд нь ч халдвар хамгааллын дэглэмээ сайн дагаж мөрдөж байна гэжээ.

(Эх сурвалж: CNBC; Xinhuanet)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-03 17:20

ну и чго

Зочин
Зочин
2021-12-03 18:11

Яах вэ дээ. Коронагаас болж ядаж гараа угааж сурцгааж л байна !

Иргэн
Иргэн
2021-12-03 20:29

Байгаа вакциныхаа хэмжээг хэлэх хэрэг бсан ч юм уу

зочин
зочин
2021-12-04 08:52

Автобусанд бие биенийхээ ам хамрыг үнэрлэх дайны л чихцэлдээж явж байна, энэ тэгээд х�##�двар хамга�##�лын дэглэмээ баримт�##�ж байгаа нэг хэлбэр юм байхдаа

1
1
2021-12-04 13:30

Манай мангар дарга нар хувийн унаагаар явж болохгүй автобусд чихэлдээд яв гэж шийдвэр гаргасан т�##�аар мэдээ �##�га уу

Зочин
Зочин
2021-12-04 16:45

Баярлах болоогүй шүү...холуур л өнгөрөөсэй их муухай өвчин шүү монголчууд минь

Холбоотой мэдээ

Back to top button