Нийгмийн

Бэр гуйх цайллагын үеэр хүргэнээ хутгалж, амийг нь хөнөөжээ

Иргэн Б нь согтуурсан үедээ 2021 оны зургаадугаар сарын 04- ний өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн нэгэн газарт бэр гуйх цайллагын үеэр баз хүргэн болох А.Б-тэй согтуурхан маргалдаж хутгаар зүүн гуяны дотор талд нь нэг удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлджээ.

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Цайллаганд оролцоод архи дарс уусан. Талийгаач согтуу байсан. Би ч бас архи уусан байсан. Согтолт их байсан. Айлын баруун хойморт сууж байхад талийгаач намайг орж ирээд цохиод авсан юм. Түүнээс болоод маргалдаад гарсан. Хутга нь бол миний хутга байсан. Тэр хэргийг хийсэндээ гэмшиж байна . Намайг цохиж аваад бид хоёр барилцаж аваад гарсан. Тэгээд гадаа гараад тийм зүйл болсон. Түүнээс хойш санахгүй байгаа юм. Шоконд орсон юм шиг байна лээ. Хутгаа яаснаа санахгүй байгаа юм. Хохиролд 3,000,000 төгрөг өгсөн. Хохирлоо үргэлжлүүлээд төлнө ... Гэнэтийн зүйл болсон. Өс хонзон байхгүй. Архинаас л боллоо” гэжээ.

Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... 1. Талийгаач А.Б-н биед зүүн гуяны дотор дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны артерийн /тараагуур/ судасны хагас тасрал, орчны булчин өөхөн эдийн цусс хуралт, дух, хамар, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөг, баруун зүүн хацар, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн гуяны дотор дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны артерийн /тараагуур/ судасны хагас тасрал, орчны булчин өөхөн эдийн цусс хуралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

Талийгаач А.Б-н биед учирсан  зүүн гуяны дотор дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны артерийн /тараагуур/ судасны хагас тасрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Улмаар шүүхээс шүүгдэгч Б овгийн Д-н Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоожээ.

Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Arhi gedeg baliar yumiig horiocchee arhi hezee ch sain saihan yumand huregdeggui

зочин
зочин

Архи ер нь сайн зүйл авчирч байсан түүх байдаг юм уу

Зочин
Зочин

Лонхноосоо бусдыг дийлдэг идээг бүү хэтрүүл

Зочин
Зочин

хн санаатай алсан энэ этгээдэд бага ял өгчээ. 25-аас дош байх ёсгүй шүү хүн санаатай хутгалж алсан өмхий хүүрт

Зочин
Зочин

Архины үйлдвэрийг хаа

Зочин
Зочин

Бөөн архидалт л болоо биз

Зочин
Зочин

Бусад архи уудаг хүмүүс иймэрхүү юмнаас сургамж аваад уухаа болиоч.

Zochin
Zochin

Бэр гуйх цайллага гэж ийм юм байдаг юм байх даа. Ядаж архи гэдэг хар идээгүй тэмдэглэчихэж болдоггүй юм уу. Зодолдож байгаа хүмүүсийг салгачих чадалтай эрүүл хүн байгаагүй эсвэл амиа бодсон бэртэгчингүүд цугласан бололтой.

Иргэн
Иргэн

Бэр гуйхад архи хэрэглэхгүй занших хэрэгтэй. Архи уудаг хүмүүс найр наадам, бэр гуйх,, төрсөн өдөр,тэмцээн, одон медал шагнал...гэх мэт арга хэмжээнд дуртай ямар нэг шалтгаанаар уух юм зохион байгуулж байдаг.Архи уудаг эцэг эхтэй хүнтэй БҮҮ гэрлэ гэж захья.( архи уудаг удамтай хүмүүс амьдралын хугацаанд эр, эмгүй уудаг л юм бна лээ шүү)

Зочин
Зочин

юуны чинь архи. Санаатай үйлдэл л байна ш дээ.

Зочин
Зочин

Бэр гуйх ёслол гэж ёстой утгаа алдсан.Бие биенээ архиар шахна бөөн архидалт.Ялангуяа бэр гуйхаар очсон талыг согтож унатал нь уулгадаг гэсэн тэнэг бодолтой оркууд их болсон.Бэр гуйж барьсан хадгийг нь авахгүй баахан шалтаг шалтгаан хэлж чилээх гэх мэтийн харанхуй бүдүүлэг цагийн тэнэг үйлдлүүдийг мөн гаргана.

Холбоотой мэдээ

Back to top button