Нийгмийн

Хөвсгөлд живсэн шатахуунтай автомашиныг гаргахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.03-ны өдрийн 10:00 цагт эхлүүлж 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсч зайлуулжээ. Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр байна.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:50 цагт түр зогсоосон. Өнөөдөр буюу 4-ний өдрийн 09:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлнэ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-05 06:28

З�##�хуу, хэнэггүй зангаасаа болж бөөн чирэгдэл, гай болж байх юм!!!

Холбоотой мэдээ

Back to top button