НийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

СОНЖОО: Та хэр хариуцлагатай хүн бэ

1. Та буруу зүйл хийснийхээ төлөө шийтгэл хүлээхдээ бэлэн байдаг уу?

А. Тийм

Б. Үгүй

2. Эцэг эхийн зүгээс хийх ёстой үүргээ ухамсарладаг уу?

А. Сайн ухамсарладаг

Б. Яахав дээ, дунд зэрэг

3. Удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэг үү?

А. Тэр тал дээр найдвартай

Б. Ер нь чадлынхаа хэрээр хичээж зүтгэдэг дээ.

4. Та ажил дээрээ хариуцлага алдаж байсан удаа бий юу?

А. Бага зэрэг

Б. Хэд хэдэн удаа

5. Хэлсэн амлалтандаа олон удаа хүрч чадаагүй, таны итгэлийг алдсан найзтайгаа цаашид харьцаагаа удаан үргэлжлүүлж чадах уу?

А. Холбоогоо шууд таслах болно.

Б. Хэцүү л байх болов уу.

6. Хэрэв хайрт чинь таныг ажил ихтэй завгүй байхад эмнэлэг рүү хамтдаа яваад үзүүлээд ирэхийг хүсвэл...

А. Ажлаасаа шууд л чөлөө авна.

Б. Амжихгүй гэдгээ эвтэйхэн ойлгуулж хэлнэ.

7. Бусдын хийсэн зүй бус үйлдлийн төлөө хариуцлага хүлээх нь таны хувьд?

А. Шударга бус зүйл л дээ

Б. Эр хүн маань миний дотны хүн бол яалт ч үгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болох байх

“А” – хариултыг дийлэнхдээ хүлээн зөвшөөрсөн бол та хариуцлага өндөртэй хүн юм. Тиймээс ямар ч үед танд итгэхэд эргэлзэх зүйлгүй бөгөөд хамтран ажиллахад таатай байдаг.

“Б” – хариултыг – гол төлөв сонгосон бол хариуцлагын тал дээр жаахан асуудалтай юм байна. Тиймээс өөртөө шаардлага тавьж аливаад хариуцлага өндөртэй байх хэрэгтэй. Энэ бол цэвэр ухамсрын асуудал юм шүү.

(Эх сурвалж: Okko)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button