НИЙГЭМНийгэм мэдээ

Н.Учрал: Гурван газрын даргыг чөлөөлж, 113 албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлага ирүүлжээ

Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүрэг өглөө. Ирэх долоо хоногт хэнд ямар хариуцлага тооцсон талаар нээлттэй мэдээлнэ.

Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал Эмнэлгийн Ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн чөлөөлж байна. Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг өглөө.

Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхардаг байж болохгүй.Төрийн алба бол эрх мэдэл эдлэх газар биш, иргэдэд үйлчлэх газар. Хариуцлага тооцохдоо хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Харин хууль зөрчсөн хэнийг ч хамгаалахгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

ПҮРЭВДАГВА ДАРГАА НӨГӨӨ ТҮЦ-НҮҮД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРУУДААР ТАВИГДАЖ, АЖИЛЛААД БНА.
НӨГӨӨ МУУ ХЭЛЭГДЭЭД БАЙГАА НЯМБААТАР УГ НЬ ТҮЦ-ҮҮДИЙГ ЗАЙЛУУЛЖ, ОВОО ЦЭГЦЭНД НЬ ОРУУЛСАН ЮМСАН.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 32-Р ХОРОО, III-IV-Р ХОРООЛЛЫН ЭЦСИЙН АВТОБУСНЫ БУУДЛЫН ДЭРГЭД ТҮЦ ТАВИГДАЖ АЖИЛЛУУЛЖ БАЙНА.
ТҮЦ-ИЙГ АРХИЧИД, ОРЧНЫ БОХИРДОЛ ГЭЭД БОЛОХГҮЙ БҮХЭН ДАГАЛДДАГ ДАА. ТЭР БАЯНГОЛЫН ЗАСАГ СУМЬЯАБААТАРТ ҮҮРЭГ ӨГЧ ТҮЦ-ИЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ

Back to top button