Нийгмийн

СОНЖОО| Таны уруул ямар хэлбэртэй вэ

Хүний уруулын хэмжээ, хэлбэрээр нь зан чанар, дотоод хүнийх нь талаар бага ч болов мэдээллийг авч болдог ажээ. Иймд та бүхэндээ уруулын хэлбэрийн тухай маш сонирхолтой сонжоог хүргэж байна.

ЖИЖИГ УРУУЛ: Ийм уруултай хүмүүс маш аз жаргалтай, баяр баясалтай байдаг ажээ.  Мөн адал явдалд дуртай, шинийг нээх, олон зүйлийг туршиж үзэх хоббитой гэнэ.

ЗУЗААН УРУУЛ: Өөртөө итгэлтэй, биеэ даасан, сэтгэлийн хөдлөл ихтэй, маш зоригтой хүмүүс байдаг байна.

ТОМ УРУУЛ: Олон нийтийн ажилд идэвхитэй, амьдралдаа идэвхитэй, сэтгэл хангалуун байдаг бол эрчүүдийн хувьд давамгайлагч, амжилттай бизнесмэн, эсвэл маш авьяастай нэгэн байдаг ажээ.

НИМГЭН УРУУЛ: Нимгэн уруултай бүсгүйчүүд маш ганцаардмал, сайхан сэтгэлтэй, ичимхий, өөрийн мэдрэмжийг ил гаргах дургүй байдаг аж. Харин эрчүүдийн хувьд, алсын хараатай, гүн бодолхийлэгч, дотуур тамиртай байх нь бий.

ЗҮРХЭН УРУУЛ: Бүтээлч, биеэ даасан, хариуцлага өндөртэй нэгэн байна. Өөрийн сэтгэл хөдлөл, бодлоо үргэлж ямарваа байдлаар илэрхийлж байдаг. Нөгөөтэйгүүр маш романтик, дэгжин байдаг аж.

ДООД УРУУЛ ЗУЗААН: Нууцлаг, зарчимч хүмүүс байдаг аж. Өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай учир тэднийг юу ч зогсоож чадахгүй юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button