Нийгмийн

Замын-Үүд, Эрээний боомтоор бараа татах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцөлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон.

Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн юм.

Энэ дагуу Монголын тал Замын-Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж, дотооддоо туршилт тохиргоо хийж дууссан байна.

Хятадын талаас Эрээн хотод байрлах чингэлэг тээврийн талбай, тохижилт зэрэг бэлтгэл ажлууд нь дууссан бөгөөд тохиргоо, туршилтын ажил нь хийгдэж байгаа аж.

Энэ долоо хоногт нээх байсан ч хойшлоод байсан Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлыг ирэх 7 хоногийн эхний өдрүүдэд эхлүүлэхээр болжээ.


Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бод
Бод
2021-12-05 12:26

Ачаа бараа хүлээж буй хүмүүс бараагаа авахаас татг�##�заад seller рүү эргүүлэн буцаагаад ..мөнгөө татаж авах нь л оновчтой байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button