Нийгмийн

Зам товчилж, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн мал болон тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй. Нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байна.

Иймээс нийт ард иргэд, малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen

Anhaaruulah yah ve, bainga l iim yum bolj bn shde Tiimees ter hulduu tolgoitnuudin tarhiig n gestel shiitgej hashraah hatuu huuli juram heregtri bn shde

Зочин
Зочин

Хариуцлагагүй байдлаас болсон бол, энэ гарч байгаа зардлыг төлүүлэх хэрэгтэй шүү дээ,

Зочин
Зочин

Гол мөрний ус дараах жилүүдэд улам найдваргүй болно шүү!!!!!!дэлхий алсаараа дулаарсаар байгаа шүү.манайхан өө болоод л байдаг юм .түрүү жил үүнээс эрт гарчдаг байсан юм,намрын мөс даацтай ч гнх шиг,тийм азгүй юм гэж юу байдгийм ,битий муу амлаад бай гэж байгаад л олон хаврын нэгэнд ёс шиг явдаг -тэр

Холбоотой мэдээ

Back to top button