Зодуулсан монгол охины асуудлаар иргэд тайван жагсана

Сургуулийн орчинд өсвөр насны хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн асуудлаар өнөөдөр буюу 05-ны өдөр 17:00 цагаас Сөүлд 동대문역사문화역 1 번출구 I.SEOUL.U 앞 тайван жагсаал болно. БНСУ- ын хууль хяналтын байгууллага энэ тал дээр хууль дүрмээ чангатгахыг шаардан жагсах бөгөөд
1. Сургуулийн дотор үйлдэгдэж байгаа хүчирхийллийг зогсоох
2. Арьс өнгө, яс үндэс шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахын эсрэг хууль батлахыг БНСУ-ын засгийн газраас шаардах
3. Сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх системийг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг уриалах
4. Сургуулийн орчинд үүссэн хүчирхийллийн эсрэг дүрмийг чангатгах, удирдах ажилтан анги даасан багшийн хариуцлагыг өндөржүүлэх
5. Эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөх
6. Хүн нэг бүрийн үнэ цэнийг ойлгох сэдэл төрүүлэх зорилготой юм байна.
Жагсаалд дуу хоолойгоо нэгтгэж хамтрах хүсэлтэй иргэдийг хүрэлцэн ирэхийг БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ уриалж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.