СПОРТ

Допингийн шинжилгээ авах зардлыг бөхийн дэвжээдээс хувааж гаргуулна

МҮБХ-ноос бөхийн дэвжээдийн тэрхгүүн, удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд "Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна.

МҮБХ-ны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “... Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна...” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилалтаас явцын шинжилгээг авах бөгөөд дэвжээд тус бүр хоёроос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (Нэг шинжилгээ -1.8 сая төгрөг) МҮБХ-ны допингийн эсрэг сангийн Төрийн банкны 240108298407 тоот дансанд 2021 оны 12-р сарын 25-ны дотор шилжүүлнэ үү.

Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг Монгол бөхийн өргөөнд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button