Нийгмийн

Явган зорчигчийг мөргөсөн ДОЛООН осол бүртгэгдсэнээс нэг нь нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 648 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 493 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн

Харин хөдөө орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн байна.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 216 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 165, орон нутагт 51 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан талаар ТЦА-наас мэдээллээ.

Явган зорчигч нар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцох үед үзэгдэл муудсанаас автомашинд мөргүүлэх осол ихээр гарч байна. Иймд аль болох явган хүний гарцаар гарах, тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Мөн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button