Нийгмийн

Нөхрийнхөө амийг санаатай хөнөөсөн гэх эмэгтэйг 12 жил хорих ялаар шийтгэжээ

Дархан-Уул аймагт эхнэр нь нөхрийнхөө амийг санаатай хөнөөсөн гэх хэрэг өнгөрөгч хоёрдугаар сард гарчээ. Учир нь талийгаачийн толгойд мохоо биетээр үүссэн шарх болон хоолойг олсоор боомилсноос нас барсан гэж үзжээ. Талийгаачийн хоолойг хөнөөх зорилгоор олсоор боомилсон бөгөөд яаралтай түргэн тусламж үзүүлээгүй хэмээн талийгаачийн талаас гомдол мэдүүлсэн аж.

Талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүд аав нь ээжийг нь удаа дараа зодож байсан бөгөөд зарим үед хамтдаа архи, согтууруулах ундаа уудаг байсан хэмээжээ.

-Шинжээч эмч Ж.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт:

“...М.Ж-ы биед хүзүү хоолой орчим үүссэн дарагдлын ормоос гавал тархины гэмтэл нь түрүүлж буюу эхэлж үүссэн гэмтэл юмаа. Гавал тархины гэмтлийн дараа хүзүү хоолойд үүссэн дарагдлын ором үүсэж, энэ нь буюу дарагдлын ормын гэмтэл нь М.Ж-ы шууд үхлийн шалтгаан болсон. Энэ нь талийгаачийн цогцост хийгдсэн задлан шинжилгээний явцад буюу нүдний доод салстад илэрсэн цэгчилсэн цус харвалтаар илэрч тогтоогдсон болно. Хүзүү хоолойд илэрсэн дарагдлын ором нь механик амьсгал бүтэлтэд оруулж амьсгалын хурц дутагдал үүссэн бөгөөд дагзны баруун хэсгийн тархины хатуу хальс дээрх цусан хураа, баруун дух, суурийн тархины аалзан бүрхүүл доорх цус харвалтыг гүнзгийрүүлсэн байна.

Хэргийн газрын үзлэгийн явцад талийгаач М.Ж-ы цогцост үзлэг хийхэд бие бялдрын хувьд туранхай, хүүрийн хөшилт болон хүүрийн толбо сул илэрсэн, нүдний салст хатсан гэжээ.

Улмаар шүүхээс уг хэргийг аргагүй хамгаалалт бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Ц.М-д 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-06 13:30

хүчирхийлэл хүчирхийллийг бий болгоно гэж энэ дээ.

Зочин
Зочин
2021-12-06 13:31

Хөөрхий эмэгтэй тэвчиж тэвчиж байгаад л тэсвэр �##�даж дээ. хэрэв энэ эмэгтэй нөхөрөө �##�аагүй байсан бол дараагийн удаа нөхөр нь эхнэрээ �##�ах байсан байхдаа

Зочин
Зочин
2021-12-06 13:32

Архи ер нь хэзээ ч сайн зүйл дагуулж байгаагүй хамгийн муу муухай бүхэн дандаа архид�##�таас үүддэг. тийм байхад архиныхаа татварыг нэмэхгүй энэ хэвээр нь байлгаад байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button