НийгмийнУЛС ТӨР

Хуулиа уландаа гишгэж, “UB Palace”-ыг дүүргэсэн МАН-ынхан

Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын 30 дугаар Их хурал ёслол төгөлдөр үргэлжилж байна. МАН-ын им тамгатай хүн бүр л эл хуралд очсон бололтой. Төрийн ордонд хуралдах ёстой байсан намын бүлгүүд ч хуралдсангүй. Төрийн ажлаа хийж байгаа нэг ч хүн ордонд алга. Бүгд Улаанбаатар паласыг зорьжээ.

МАН-ын Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байгаа аж. Мөн МАН-ын бүх шатны удирдлагууд оролцож, үг хэлж, хурал үргэлжилж байна.

Гагцхүү тэд хууль журмаа биелүүлсэнгүй. УОК-ын шийдвэрийн дагуу аливаа танхимын арга хэмжээ, тоглолт заалны 50 хувийн дүүргэлттэй болох ёстой. Аж ахуй нэгжүүд, урлаг соёл, спортынхонтой хариуцлагын гэрээ хүртэл байгуулсан. Гэтэл МАН-ынхан, манай улсыг удирдаж байгаа хамаг том дарга нар, УОК-ын удирдлагууд нь өөрсдөө гаргасан дүрэм журмаа ноцтой зөрчиж, Улаанбаатар паласт 100 хувийн дүүргэлттэй хуралдаж байна.

Өдрөөс өдөрт алхам бүртээ өөрсдийн боловсруулсан хууль журмаа уландаа гишгэх тэдний үйлдэлд хэн хариуцлага тооцох вэ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дарангуйлал
Дарангуйлал
2021-12-06 13:49

Ийм маягаар дарангуйл�##�д урсан орж байна. Монголчууд үүнийг сэхэж ойлгохгүй ч үгүй, монголчууд дээд зэргийн бэртэгчин болсон. Монгол үндэстэн дөнгөн данган л тогтож байна даа... Дээр нь ЕС гэдэг сагс�##�зуур хүүхэдтэй улс орон хэцүү л болж байна

zochin
zochin
2021-12-06 14:02

nuguu 50%iin dvvrgelt zai barilt yalaa torgo erhiig ni tsutsal adilhan bgach gargasan huulia ulandaa gishgeed iim bj bolhu te

Зочин
Зочин
2021-12-06 14:59

ард иргэдээ болхоор 2 3-р бөгнөөрч болохгүй гэчихээд өөрсдөө болохоор ингэээд 100 100-раа цуглаад бөөгнөрөөд байж байдаг

зочин
зочин
2021-12-06 16:05

АН мөсөн өргөөний тэр жижиг т�##�байд 1000 хүн цуглуулснаас л дээр юм даа.

Зочин
Зочин
2021-12-07 08:20

МАН ын дарангуйл�##�

Зочин
Зочин
2021-12-07 08:25

Хууль журам хэнд үйлчилгдэгийг харуулж байна даа. Бяр чад�##� орох ч сайхан шүү

К
К
2021-12-07 18:44

УБ ПАЛАС 3500 СУУДАЛТАЙ. 1250 БОЛ ХАГАС ДҮҮРГЭЛТТЭЙ Л ЮМ БАЙНА ШТ ЭЭ

Зочин
Зочин
2021-12-13 11:52

Тиймээ тийм яг хагас дүүргэлттэй хуулийн дагуу. Дэндүү их атаархагчид мөн ч их солиорч бухимдах юмдаа. Дүүрчихсэн хөгшин сэтгэгчид з�##�уу хүнд мөн ч их атаархах юм.

Холбоотой мэдээ

Back to top button