Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бараан хувцастай явган зорчигчид зам гарахдаа автомашинд мөргүүлж байна

Өнгөрсөн амралтыг өдрүүдэд нийслэлд явган хүн мөргөсөн осол долоо бүртгэгджээ. Үзэгдэл муу орчинд бараан өнгийн хувцас өмссөн явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа автомашинд мөргүүлэх осол ихээр гарч байгаа талаар ТЦА-наас мэдээллээ. 

Иймд аль болох явган хүний гарцаар гарах, тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөсөн байна. Арванхоёрдугаар сарын 4, 5-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 493 дуудлага мэдээллийг бүртгэжээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:

  • Явган зорчигч мөргөсөн осол 7 бүртгэгдэж,  6 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. 
  • Мөргөлдсөн осол 1 бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн  гэмтсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж,  6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.
  • Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 216 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 165, орон нутагт 51  зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-06 14:26

1.Энэ согтуугаар жолоо барьж буй нөхдийн жолоо барих эрхийг нэг мөр хасаж машин тэргийг нь улсын орлого болго. 2.Өвлийн дугуйгүй машин тэргийг замын хөдөлгөөнд бүү оролцуул. Ингэж хэмээн энэ асууд�##� шийдэгдэн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button