Нийгмийн

ДАТА: Б.Батцэцэг сайд 60 саяар ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙЖЭЭ

Монгол Улсын Гадаад Харилцааны салбарыг Б.Батцэцэг сайд удирддаг. Эл салбарын сайдаар 2021 оны нэгдүгээр сард томилогдсон бөгөөд энэ хугацаандаа салбарынхаа шилэн данс хөтлөлтийг аравдугаар сард хоцроон хөтөлснөөс бусдаар цаг тухайд нь оруулж байсан. Харин бид энэ удаад Гадаад Харилцааны Яам /ГХЯ/ өнгөрсөн сард шилэн дансны мэдээллээ хэрхэн хөтөлсөн талаарх мэдээллийг онцолж байна.

Шилэн дансны мэдээлэлд дурдсанаар тухайн сард 630 сая төгрөгийг улсын төсвөөс Сангийн яамаар цохуулан авчээ. Харин үүнийхээ 60.500.300 төгрөгийг "Хүлээн авалт хийх”-д зарцуулсан нь анхаарал татав.

Дэлгэрүүлбэл, "Ардын хувьсгалын 100 жил, Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулан төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын тоног төхөөрөмжийн зардал”-д 26.535.300 төгрөг "Монгол Улс НҮБ-ын 60 жилийн ойд зориулан Гэрээний ажлын үлдэгдэл 40 хувь”-д 7.6 сая төгрөг, "Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан гэрээний ажлын үлдэгдэл 40 хувь”-д 6.4 саяыг зарлагадсан бол "Ардын хувьсгалын 100 жил, Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулан төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээнд чимэглэл, тохижилт ширээ засалт хийх төлбөр”-т 19.965.000 төгрөг буюу нийт 60.5 сая төгрөгийг НҮБ-д элссэний 60 жил нэрийдлээр зарцуулсан байна.


ГХЯ-ны арваннэгдүгээр сарын дайллагад зарцуулсан зарлагын мэдээг баримт болгон хавсаргав.

Б.Батцэцэг сайд түрүү сард НҮБ-д элссэний 60 жил гэх нэрийдлээр нэг өдөрт 245 сая төгрөгөөр зочдыг дайлж, цайлсан талаар бид дата мэдээллийг дэлгэж байсан.


Өмнөх контент:

ДАТА: Б.Батцэцэг сайд 245 саяар зочдыг ДАЙЛЖЭЭ дата мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 08:42

Намын шинэчилсэн дүрмэр нам болон сайдаас нь хөөгөөчээ

Зочин
Зочин
2021-12-07 11:10

Ингэж л цөлмөцгөөж байна.Ямарч хариуцлага хүлээхгүй том авилга аваад баригдв�##� хэргийг хялбаршуулсан журам гэдгээр толгойг нь илээд өнгөрнө.

Зочин
Зочин
2021-12-07 11:12

миний насаараа ажллаж цуглуулах мөнгийг энэ эгч ингээд л ганц найранд явуулчих байсан юмуу

Зочин
Зочин
2021-12-07 19:07

батцэцэгээс өөр дөнгүүр том акул хөөгөөч дээ
ядарсан ч амьтас бол гээ

ZOCHIN
ZOCHIN
2021-12-07 20:38

DAILAH TCAILAH N CH YAHAV ...YG UR UGUUJ N YU VE...HICHNEEN HURUNGU ORUULAGCH ELCHIN SAIDUUD OROO YM BOL OO...YMAR CH HUN MONGOL EH ORONDOO L ASHIGTAI L AJILLAH ESTOISHUU...TUSVIIN MUNGUUR ....BOL

Холбоотой мэдээ

Back to top button