НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

ДАТА: Б.Батцэцэг сайд 245 саяар зочдыг ДАЙЛЖЭЭ

Монгол Улсын Гадаад Харилцааны салбарыг Б.Батцэцэг сайд удирддаг. Эл салбарын сайдаар 2021 оны нэгдүгээр сард томилогдсон бөгөөд энэ хугацаандаа салбарынхаа шилэн данс хөтлөлтийг цаг тухайд нь оруулж байсан. Харин бид энэ удаад Гадаад Харилцааны Яам /ГХЯ/-ны өнгөрсөн сарын шилэн дансны мэдээллээ хэрхэн хөтөлсөн талаарх мэдээллийг онцолж байна.


Шилэн дансны мэдээлэлд дурдсанаар тухайн сард 5 саяас дээш дүнтэй нийт 433сая гаруй төгрөгийн зарлага гаргасан бөгөөд үүний талаас илүү буюу 245,968,751 төгрөгийг нэг өдөр дайллага хийхэд зарцуулсан нь анхаарал татав.

ГХЯ-ны аравдугаар сарын 25-ны өдрийн дайллагад зарцуулсан зарлагын мэдээг баримт болгон хавсаргав.


Дээрх зарцуулалтын 111 сая гаруй төгрөгийг "Төгөлдөр-Урлаг” төвийн дансанд шилжүүлсэн бол 62 орчим саяыг "Саунд ов Монголиа” харилцагчийн дансанд илгээсэн бол үлдсэн 73 саяыг нь “Шангрила-Улаанбаатар” хотелийн дансанд хийсэн байгаа юм.


ГХЯ-ны "Саунд ов Монголиа” харилцагчийн дансанд шилжүүлсэн 62 сая төгрөгийн зарлагын задаргааг баримт болгон хавсаргав.


Дээрх гүйлгээнүүдээс харахад ГХЯ сард оногдож буй төсвийнхөө талаас илүү хувийг цайллага цэнгээнд зарцуулсан байгаа нь харагдаж байна. Коронавирусийн халдвартай эдийн засаг хүнд цаг үед улсын төсвийг энэ мэт замбараагүй зарцуулахаас зайлсхийж Ковидын үеийн хуулийг баталсан. Гэвч Б.Батцэцэг сайдын улсын төсвөөс зарцуулсан дээрх зарлага эл хуулийг зөрчиж байгаа юм. Эдүгээ ковидын улсын зарлагад гамтай хандаж, аливаа зарлагаа танан тэвчих гэсэн байдаг аж.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-10 07:52

Ямар нарийндаа хатсан Сайд вэ? Хэмнэх гэж аргаа баржээ.

Зочин
Зочин
2021-11-10 08:37

Хоригдлуудад хяж өг

ббб
ббб
2021-11-10 10:36

Гадаад харилцааны яам ш дээ им зард�##� гар�##�гүй яахав дээ

Зочин
Зочин
2021-11-10 11:44

Яана даа ийм л юмнууд тат мөнгийг үр ашиггүй цацаж бна даа . Эмэгтэй сайд гишүүд арай л ард түмэндээ ойр ажиллах бх гэж бодож бсан чинь эндүүрэл байлаа гэж ...

Зочин
Зочин
2021-11-10 15:11

БАС Л ИДЭЖ БНА ДАА .ХАЙР ГАМГҮЙ БИДНИЙ БАЯЛГИЙН , ТУСЛАМЖИЙН , ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ БАЙНА ДОО

Галдан
Галдан
2021-11-10 15:43

Төрийн дайллага гэж бн ш дээ. Бүх төрийнхөн оролцож дээ. Ямар өөрөө ганцаараа дайлцан биш дээ. Тэгээп ч НҮБ д нэгдсэний 100 жилийн ой. Ийм хөрөнгө гарг�##�гүй яадгийн

Зочин
Зочин
2021-11-10 15:55

Энэ ёстой бүтэхгүй хүүхэн. Казиногоо тоглоод явж байв�##� таарна. Хайран Монгол Улсын Гадаад харилцааг ийм бүтэлгүй хүнээр удирдуулах гэж

Ганаа
Ганаа
2021-11-10 20:09

Баян орны сайд харин ч ариа нарийлчихсан байх шиг ????????????????????????

Зочин
Зочин
2021-11-10 21:43

Нөгөө шилэн данс ухдаг дарваан хар энийг гаргаж тавих нь яасан харин эсрэгээрээ нуун дарсан байлгүй батцэцэгийн �######�ийг долоодог банди

Холбоотой мэдээ

Back to top button