Н.Учралын танхимд БЗС-д өртэй болон АТГ-т шалгагдаж байгаа таван сайд байна
Н.Учралын Засгийн газарт БЗС-нд өртэй гурав, АТГ-т шалгагдаж байгаа дөрвөн сайд байна.
Тухайлбал, Б.Батцэцэг, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр нар яг одоогийн байдлаар нийт 126.4 сая төгрөгийг БЗС-нд төлөх ёстой. Харин Ч.Номин, Б.Батцэцэг, Э.Бат-Амгалан, Б.Энхбаярыг АТГ-аас эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлээр шалгаж байна. Уншигч та анзаарсан бол АТГ-т шалгагдаж байгаа болон БЗС-нд өртэй сайд нарын ангилахад аль алинд нь Б.Батцэцэг, Б.Энхбаяр нар багтаж байна.
Угтаа нэр цэвэр, ажилсаг, хурдтай хүмүүсээр танхимаа бүрдүүлнэ гэж Н.Учрал дуугарч явсан ч хусавч арилахгүй толботойгоор 2-3 Засгийн газарт улиран сууж байгаа сайд нар түүний танхимд буй.
БЗС-нд өртэй сайд нар

Б.Батцэцэг: Өөрийн орлого ₮620 сая, гэр бүлийн орлого ₮590 сая, ₮76 саяар үнэлэгдэх нэг нийтийн орон сууцтай, ₮30 саяар үнэлэгдэх хурдан удмын таван адуутай, ₮107 саяар үнэлэгдэх хоёр газартай, ₮225 сая төгрөгийн хадгаламжтай, Мөнхийн үсэг ХХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Азхур ХХК, Экопак монгол ХХК, Баялгийн хувь ХК, Женко тур ХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, Эко цаас ХХК, Батар Интернейшнл ХХК-д хувьцаа эзэмшдэг тэр БЗС-аас авсан $6000, түүний хүү болох 75.2 сая төгрөгөө төлөлгүй өдийг хүрэв. Ам долларыг 2003 онд хөрвүүлэн үзвэл нийт 82.2 сая төгрөгийг төлөх ёстой.
Б.Батцэцэгийн хувьд “Мөнхийн үсэг” ХХК, “Аз хур” ХХК-аа үүсгэн байгуулсан. Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаад улстөрд орж ирсэн түүхтэй. 16 жил улстөрийн тогоонд буй. Сайтар ажвал “Мөнхийн үсэг” ХХК-аараа тендер түүдэг, БЗС-аас авсан зээлээ төлөөгүй гэх хоёр асуудал нь үргэлж дагаж явдаг билээ. Мөн түүнийг АТГ-т шалгуулахаар хандаад байгаа юм.
Ж.Энхбаяр: Өөрийн орлого нь ₮2.5 тэрбум, гэр бүлийн орлого нь ₮36 сая, ₮8 тэрбумын үл хөдлөх, ₮250 саяын машин, ₮200 саяын үнэт эдлэл, ₮1.5 тэрбумын хадгаламж, ₮8 тэрбумын авлага, Газар ХХК, Газар Капитал Партнерс ББСБ ХХК-д хувьцаа эзэмшдэг ч БЗС-аас авсан зээлийн хүү болох 12.2 сая төгрөгөө барагдуулдаггүй сайд бол тэр.
Тэр бол Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүн гэх тодотголыг өнгөрсөн хугацаанд хангалттай бүрдүүлж, нааж ирсэн хүн. Түүний хувьд одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх хугацаанд нь ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгч болмогц нь Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улмаар өнгөрсөн сонгуулиар Төвийн бүсэд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсноос гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан. Өнгөрсөн намрын улс төрийн дуулиан шуугианы гол эздийн нэг байсан тэрбээр УИХ-ын даргаар Н.Учралыг томилсны дараа Монгол Улсын Тэргүүн Шадар сайдаар томилогдож, сая Ерөнхий сайд болоход нь улирч үлдэв.
БЗС-аас 6000 ам.долларын зээлээр Нидерландын Хаант улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан үндсэн зээлээ төлсөн ч зээлийн хүүгээ огт төлөлгүй иржээ.
Б.Энхбаяр: Өөрийн орлого ₮62 сая, гэр бүлийн орлого нь ₮22 сая, ₮250 саяын орон сууц, ₮80 саяын Toyota, Land Cruiser 200, ₮10 саяын газар, ₮34 саяын газартай ч БЗС-аас авсан зээлийнхээ хүү болох 32 сая төгрөгөө төлдөггүй сайд.
АНУ-ын Хойд Виржинийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар 2007 онд 32 мянган ам.долларын зээлийг Боловсролын зээлийн сангаас авсан. Гэхдээ тус сургуульдаа суралцаж, төгсөөгүй, Ц.Цогзолмаа сайдын үед буюу 2018 онд тушаал гаргуулсан нь асуудал дагуулсан. Улмаар 2023 онд үндсэн зээлээ төлсөн ч 32 сая төгрөгийн хүүгээ төлөөгүй байна.
Түүний хувьд гурав дахь Засгийн газартаа ажиллаж байна. Г.Занданшатарын танхимд байхдаа "Халуухан хавар болно, нүүрсчдийг эрх орноосоо хөөнө" гэх мэтээр элдэвлэж явсан ч Н.Учралын Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга болсноор чимээгүй яваа.
АТГ-т ээрэгдэж буй сайд нар

Б.Энхбаяр: БЗС-гийн захирал асан О.Сийлэгмаа "АНУ-ын Вержиниагийн их сургуульд Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцах тушаал гарсан байдаг. Энэ нь зарласан мэргэжлээрээ бакалаврын зэрэгтэй байх гэдэг заалтыг зөрчсөн. Сургалтын төлбөрийн санхүүжилтээ хувийн дансандаа авч суралцах үеийн гэрээг зөрчсөн" асуудлаар АТГ-т хандсан.
Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж Нүүрсний сонсголын зорилгыг хазайлгасан, “Бодь интернэшнл” ХХК-тай холбогдох хэргүүдийг далдалсныхаа төлөө нийт 1.3 сая ам.долларын авлига авсан зэрэг шалтгаанаар АТГ-т хандаж буйгаа мэдэгдсэн. Мөн гэрчийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг зэрэг баримтыг хавсарган хүргүүлснээ тодотгосон билээ. Мөн Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл өөрт буй баримтуудаа АТГ-т өгч Б.Энхбаярыг шалгуулахаар хандсан юм.
Э.Бат-Амгалан: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний төрсөн дүү Э.Батбаяр нарыг АТГ-аас “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу хэрэг нээн шалгаж эхэлсэн хугацаа |2026.02 сар|.
"Эрдэнэт" үйлдвэрийн үүсмэл овоолго ашигладаг “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл 2026.02.13-нд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний дүү Э.Батбаяр тэргүүтэй хэд хэдэн хүнийг 30 орчим тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр шалгуулахаар АТГ-д гомдол гаргаж буйгаа мэдэгдсэн билээ. Түүнийг Г.Занданшатарын танхимд байхад эл асуудал хөвөрч, Төрийн ордны гадна иргэд жагсаж, огцрохыг шаардсан ч огцроогүйгээр зогсохгүй Н.Учралын танхим бүрдэхэд улирч томилогдсон юм.
Ч.Номин: Сэтгүүлч Б.Батцэцэг Ч.Номинг АТГ-т шалгуулахаар өнгөрсөн арваннэгдүгээр сард АТГ-т гомдол гаргасан байдаг.
Энэ тухайгаа тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчилна гээд гаргасан зардлыг нь холбогдох албан тушаалтнаас нь авахаар зөндөө хөөцөлдсөн. Гэвч энэ талаар хангалттай мэдээлэл авч чадсангүй. GoMongolia, WeMongolia гээд хоёр ажил байгаа юм. Үүний зардал хэд вэ гэхээр нэг удаа 400 мянган ам.доллар, дараа нь 500 мянган ам.доллар, дараа нь 1 сая ам.доллар гэх баримтын алдаанууд ярьж эхэлсэн. Эх үүсвэр нь хаанаас вэ гэхээр хувийн хэвшил, дараа нь Дэлхийн банк, дараа нь Засгийн газар гэсэн зөрүүтэй мэдээллүүдийг өгч эхэлсэн. Тиймээс "Хуулийн байгууллага үүнийг шалгаж тогтоож өгнө үү" хэмээн хандаж буй.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Ч.Номинд ирсэн гомдлыг шалгаж, улмаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн" хэмээсэн юм. Ч.Номингийн хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байсан бол өдгөө Н.Учралын танхимд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж байна.
Б.Батцэцэг: Иргэн Ж.Дугардорж ГХ-ны сайд Б.Батцэцэгийг шалгуулах хүсэлт өгсний дагуу АТГ-аас шалгаж эхэлсэн.
Тодруулбал, түүнийг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан тендер авсан, сонгон шалгаруулалтгүй олон тэрбум төгрөгийн худалдан авалтыг төрд шахдаг, тендергүйгээр өөрийн хамаарал бүхий Мөнхийн үсэг ХХК-д давуу эрх олгодог гэх мэт үндэслэлүүдийг дурдсан байна.
Мөн Б.Батцэцэг сайд өөрийн хамаарал бүхий этгээдийг Мөнхийн үсэг ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагаар томилуулж төрийн гадаад паспорт хэвлэх 22 тэрбум төгрөгийн худалдан авалтыг завшсан гэж буруутган АТГ-т шалгуулахаар хандсан билээ.
Н.Учралын Засгийн газрын танхим дахь сайд нарын хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ-д тулгуурлан бэлтгэсэн мэдээллийг дараах линкээс унших боломжтой.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene bol uneheer denduu shuu ard tumen yaj itgeh yum
Инженер технологийн дээд боловсрол "MJEED" гэсэн Монгол улсад ямар ч ашиггүй төсөл хэрэгжсэн. БЗС-аар дамжуулж ард түмний татварын хэдэн тэрбум төгрөгөөр тоглосон. Ийм их мөнгө Японруу өгч, тэндээс хэсэг нөхдүүдэд бакалавр, докторын диплом худалдаж авч өгөх ямар хэрэг байсан юм бол. Тэд Монголд төгссөн бакалавр, докторуудаас юугаараа ч илүү биш, бараг л дор нөхдүүд байж яагаад ийм их мөнгө төлж диплом авч байгааг Монголчууд ер ойлгохгүй байгаа.
Танхимаараа далд ор
Учрал жинхэнэ ЖДҮ-ийн хулгайч...Ж.Энхбаяр бүүр супер хулгайч нь шдэ...
Ийм хүмүүс төрд байгаад байхаар итгэл алдарна
Өөрсдөө өртэй байж улс удирдана гэдэг утгагүй
Б.Батцэцэг, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр нар яг одоогийн байдлаар нийт 203 сая төгрөгийг БЗС-нд төлөх ёстой. Харин Ч.Номин, Б.Батцэцэг, Э.Бат-Амгалан, Б.Энхбаярыг АТГ-аас эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлээр шалгаж байна. Уншигч та анзаарсан бол АТГ-т шалгагдаж байгаа болон БЗС-нд өртэй сайд нарын ангилахад аль алинд нь Б.Батцэцэг, Б.Энхбаяр нар багтаж байна...........
Энэ бол ЗГ өөрөө огцрох үндэслэл болно оо............. дараагийн ээлж хоолондоо ороход бэлдээрэй, гүйгээрэй... ордоны уралдаан дахин эхэллээ
Монголын тэргүүлэх баячууд л төрийн мөнгөнөөс хумсалж хулгайлчаад өрөө төлөх болохоор гэдрэгээ хараад хэвтээд өгдөг юм байна. Тэрнийг нь мэдэж байгаа ч улам дээш нь залаад идэж уух нөхцлийг бүрдүүлж өгөөд байдаг нь харамсалтай. Эд нарт өрөө төлөхөд мөнгө санхүүгийн ямар ч асуудал алга. Сэтгэл гаргавал хэдхэн минутын ажил. Уг нь татвар төлөгчдийн л мөнгөнөөс авсан одоо эргүүлж өгөх цаг бүр хэтэрчихлээ дээ баячууд минь
Учрал новшоо наад хулгайчуудынхаа төлбөрийг төлүүлчихээд шударга ёс, хөгжил ярь л даа.
ed nart bol barag hoolnii l mongo bna shd tolchihod yadiin muusain novshnuud
Бсзээлгүй саад олдсонгүй юу Учралаа наад нөхдөө төлүүлээч бүгд л баячууд бнашдээ ёстой өлөн юмаа бас хүүк том ахдаа найдаад бгаа юмуу
Учрал сайдуудаа ядаж бсзээлийг төлүүлээч
Завхарсан ч улс болдоо
ATG shalgaj bgaa bol turd ajillahaa zogsooh heregtei
Нэр цэвэр хүмүүс олдохоо больсон юм уу
Yamar ih mongo yarigdaj bn aa
Шалгагдаж байгаа хүмүүсийг түр түдгэлзүүлэх хэрэгтэй
Ene bol zugeer neg asuudal bish systemiin aldaa
Төрд ёс зүй гэж юм алга болжээ
Shudarga yos gej baina uu
Иргэдийн татварын мөнгө ингэж үрэгдэж байна
BZS-iin zeel bol butsaaj tuluh yostoi shuu
Өрөө төлөхгүй байж баяжсан харагдах юм
Ymar ch hariutslaga alga daa
Шударга хүмүүсийг гаргаж ирэх цаг болсон
маш сайн мэдээ бэлтгэсэн сэтгүүлч Ононд баяр хүргэе , тууштай ажиллаарай, авилгад өртөж болохгүй гэж захъя. Хулгайн мөнгөөрөө чамай худалдаж авахаар оролдоно шүү..... Зариг Өнөрөөгийн араас орж болохгүй шүү.........................
түүний арга бол яг ингэж эхний мэдээгээр шантааж хийгээд мөнгөө авангуут устгаж дахиж хууль бус үйлдлийг нь илчлэхгүй. нуун дарагдуулахаар тохиролцож гэрээ байгуулдаг бсн даа............
14 тэрбумаар казинодсон авгайг одоо яах вээээээээээээээээ...............иэргэжлийн томилгоо хиймээр бна
Danh OEni uldegdeluur
Estoi olon hulgaichuud umaa nomin avgain television ni hurtel barag gantsaaraa uhrahgui chaddag hund ni ogoldoo esvel haagaach ulsaaraa toglood l yvah um ene huuhenees erchuud ni chiirheed baih um
Хулгайч - авилгач болж амжаагүй баймаар - тэгж ч найдаж байсан ЦЭЛ ЗАЛУУХАН - ИТГЭЖ ХҮЛЭЭЖ байсан ЕС минь ээ - УЧРАЛ минь дээ ... Та хулгайчгүй , хойч үеийнхний боломжийг хувхайлдаггүй сайд нараар танхимаа бүрдүүлж чадсангүй юу ... Та юу гэж тангараг өргөсөн өө эргэж нэг хараа ч ... Монгол минь 4 сая шахамуулаа гэдэгсэн биш билүү ... Түүний ядаж 100 000 хүнээс нь сайд сонгож чадаагүйн учир Таныг УЧРАЛ гэх үү - УЧИР УРГУУЛАГЧ гэх үү ... Яах аргагүй л МӨНГӨ ҮНЭРТЭЭД байна даа ...
БЗСан гэж диплом үнэгүй олгодог саалийн үнээ болжээ. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр /ГОК/ бол мөнгөний болон улс төрчидийн бараа шахдаг саалийн үнээ, БЗС бол диплом үнэгүй худалдаж авхад зориулсан саалийн үнээ гээд зүйрэлчихвэл яадаг бол....хэ, хэ.