УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан Батцэцэг сайдыг бусдад тавьдаг шаардлагадаа өөрөө хүрч, ажлаа өгч шалгуулахыг зөвлөв

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэрээ БЗС-гаас зээлээ төлөөгүй гэх асуудалд нэр холбогдоод буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандан бусдад тавьдаг шаардлагатаа өөрөө хүрэх хэрэгтэй гэдгийг зөвлөв.

Тодуулбал, Б.Батцэцэг сайд намайг "Миний дүү ажлаа өгөөд шалгуул" гэсэн. Зөвлөгөөг нь хүлээж аваад хууль хяналтын байгууллагад мэдүүлэг тайлбар өгөөд, нотлох баримтаа үзүүлээд явж байгаа. Тиймээс би ч бас зөрүүлээд "Бүгдээрээ ижилхэн ажлаа өгөөд шалгуулдаг байх ёстой. Албан тушаалтай зууралдаад, сэтгүүлчидтэй муудалцаад байх шаардлагагүй. Хэрэв асуудлаа няцааж чадахгүй бол харицулагаа хүлээх ёстой" гэсэн юм.

БЗС-ийн захирал асан О.Сийлэгмаа Н.Учралын Засгийн газарт БЗС-д өртэй дөрвөн сайд байгаа талаар шүгэл үлээж, заримыг нь АТГ-д өгөөд буйгаа мэдэгдсэн. Тэдний нэг нь Б. Батцэцэг сайд гэдгийг баримтаар нотолж буй.

Тодруулбал, Б.Батцэцэг сайд Голландын Маастрихтийн менежментийн их сургууль бизнесийн удирдлагийн магистр хамгаалсан байна. Ингэхдээ төрд ажиллагаагүй байх үедээ БЗС-аас зээл авчээ.

Мөн Үйлдвэр худалдааны яамны захиалгаар суралцахаар явсан ч эргэж ирээд тус байгууллагатаа ажиллагаагүй байна. Мөн МАН-ын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга байх үедээ зээлээ тэглүүлчихсэн.

Өөрөөр хэлбэл, БЗС-гийн дүрэм журам, гэрээний заалтыг зөрчиж суралцсан төдийгүй, намын өндөр албан тушаалаа ашиглан зээлээ тэглүүлж, төлөхгүй өнгөрчээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УГААСАА ЭНЭ АВГАЙ АЙМШГИЙН ШУНАЛТАЙ ТӨРИЙН НЭРЭЭР ИХ ЛУЙВАР ХИЙСЭН ГЭДГИЙГ НЬ ЭХ СУРВАЛЖУУД ЭЭЛЖ ДАРААЛАН МЭДЭГДЭЭД БАЙХАД АХИАД ХУСНА ГЭЭД ГҮРИЙГЭЭД ЯВАХ ЮМ.АЖЛАА ӨГӨӨЧ ЧИ МЭДСЭЭР БАЙЖ НЭЭГ ИХ ШУДРАГА ЦАРАЙЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭ ЦАРАЙЛААД ЯВАХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ.ИРЭХ СОНГУУЛИАР ЭНЭ НАМ ПИЗДИС БОЛНОО

Зочин
Зочин

Өөрөө шалгуулчих хулгайч бгаа юу

Зочин 7
Зочин 7

Ажлаа хурдан өгч шалгуулсан нь дээр дээ. Тэгээд ч чадвар муу хүн. Дээл өмсөж улс оронд сурталчилж явдагт чинь үнэн тарлархдаг шүү.

Зочин
Зочин

ЭНЭ АВГАЙ БИДНИЙГ ХҮРЭЛСҮХЭЭР ГУЛ БАРЬЖ ДЭЭРХЭЛЖ БАЙГАА НЬ МОНГОЛ ТӨР СӨНӨХ ТАВИЛАНГИЙН НЭГ ШАЛТГААН МӨН ЮМ

Зочин
Зочин

АНУ эллчин сайд нь аялагч Баберо, Герман дахь Элчин сайд нь Хэнтийн засаг дарга асан хэхэ. Дипломат алба.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ховч муур их даам байна даа. Аливаа юм өөрийн цагтаа байдаг нь сайхан юм даа.

Зочин
Зочин

Батцэцэг сайд харагдаж байсан, бий болгосон дүр шигээ хүн огт биш гэдгийг сүүлийн хугацаанд ойлгов. Зөвхөн казиночин, тендерчингээс гадна Будрагчаагийн нэвтрүүлэгээс дүгнэхэд жинхэн гэмт хэрэгтэн, луйварчин байсан юм байна. Ийм хоосон толгойтой шаазан хүүхэн Монгол Улсын гадаад харилцааг 10 гаруй жил жолоодсныг бодохоор үнэхээр харуусал төрж байна. Тэрээр гадаад яамыг самран, Ерөнхийлөгчийн тамгын газрын нэг хэлтэс болгосон гэхэд нээх хол зөрөхгүй л байх. Ийм хүн төрийн сайд, тэр тусмааа Гадаад хэргийн сайд хийх нь Монгол улсын нэр хүндэд хор уршигтай. Ажлаа өгсөн нь Монголд хэрэгтэй. Төр ариун байх болтугай.

Зочин
Зочин

Улаан загалмайн ерөнхийлөгч хийдэг юм байна лээ. Улаан загалмайн дарга Болормаагийн хүүг Төрийн нарийн бичгийн даргаар тавьсан. Арай улаан загалмайн тусламж, хөрөнгөөр тойргоо усалсан, услаад байдаггүй байлгүй дээ.

Зочин
Зочин

Ээ хөөрхий маастрихт л төгссөн юм уу, яахав топ 100д ордог гэхдээ B листийн сургууль. Мань мэт нь тэгвэл алахым байналдаа

Зочин
Зочин

Сүүлийн үед баруун, зүүнгүй бөөн өөрийн гэсэн хүмүүсээ дарга, консулаар томилж байгаа гэж дуулдсан. Хүк ийн нэрийг ч ёстой шороотой хутгаж байна даа хөөрхий.

Холбоотой мэдээ

Back to top button