НИЙГЭМНийгэм мэдээ

Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс зээл авсан малчид өрөндөө “баригдаж” эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 2024 оны сонгуулийн өмнөхөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэгчийг байгуулж гишүүн болох ногоон картаа малчдаас авсан гэхэд болно.

Тухайн үед бөөн бөөнөөрөө шууран авч байсан хоршооныхоо зээлийг малчид эргэн төлж чадахгүй хэмжээнд хүрчээ. Учир нь ихэнх малчид авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн гэхэд болно.

Тухайн үед Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, өрхийн сарын орлого 5 сая төгрөгт хүрнэ. Богино хугацаанд малчдын амьдралыг дээшлүүлж, малын чанарыг сайжруулж, бэлчээр ашиглалт, малын гаралтай түүхий эдийг эргэлтэд оруулна” гэж мэдэгдэж байсан ч энэ нь малчдын саналыг худалдаж авсан авлигын нэг хэлбэр байсан гэхэд хилсдэхгүй.

Тухайн үед малчид айл саахалт, хамаатан саднаараа нэгдэн хоршоо байгуулж хоёрхон хоногийн дотор бичиг баримт нь гарч банкнаас 50 сая хүртлэх зээлийг авсан.

Ер нь бүх зүйл гэрлийн хурдаар өрнөсөн гэхэд болно. Д.Амарбаясгалан гишүүн 1400 төрийн албан хаагчийг “Шинэ хоршоо”  хөдөлгөөндөө дайчилж хэдхэн сарын хугацаанд Монгол Улсад 8971 хоршоо шинээр байгуулагдаж, 88 320 малчин гишүүнээр элсжээ.

Өнгөрсөн хугацаанд нийт 6364 хоршооны 22,359 малчин 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Малчид авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж ихэнх нь хонь хариулганы приус автомашинтай болцгоож үлдсэнээр нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж нийт 330 мянган малчин өрхийн 53 хувь нь зээлтэй болжээ.

Үүнийг тухайн орон нутгийн МАН-ын харьяалалтай хурган дарга нар маш итгэлтэйгээр дэмжиж тарааж байсан. Дараа нь Д.Амарбаясгалан ногоон гэрлээр УИХ-д сонгогдож “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагаа зогссон гэхэд болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН д ялалт авчирдаг гэж өөрийгөө өргөмжилдөг Д.Амарбаясгалан бол сонгуулийн өмнө мөнгө тарааж санал худалдаж авдаг юм. Мөнгөний ханш унгаан барин байж 1 их наяд төгрөгөөр гараа угаасан ялалт эдийн засагт маш их хохирол учруулсан.

Зочин
Зочин
Reply to  Зочин

ХАМГИЙН ГОЛ НЬ БИДНИЙ ТАТВАРААРЬ ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАСАН ХӨДӨЛМӨРӨӨР БҮРДСЭН ТАТВАРЫН МӨНГИЙГ ӨӨРИЙН ЮМ ШИГ ТАРААГААД ХААН ЦАРАЙЛСАНД БАЙГАА ЮМ. НОВШИЙН БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААГААД АВАХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Малчид шиг баян хүмүүс байхгүй шүү. Хэн байр авч бна малчид авч бна.

Хорчин
Хорчин

Энэ гөлийсөн хулгайчийн мөнгө гэж үхсэн ац нь байдын нүүрс хулгайлсан мөнгөөрөө малчдын саналыг худалдаж авсан муу гөлөг.Энэ зээлийн хамгийн том хохирогч бол манай Хөшөөт багийн Уранчимэг шүү.Нөхөртэйгөө хоёулаа зээл аваад нөхөр нь нэг муу мудак тэнэгтээд хотоос ирсэн махны ченж дэлэн Чимгээг дагаад тал мөнгөө аваад,хот руу талийсан дэлэн Чимгээ нөгөө мудакийг хэмх сэгсрээд архи уулгаж хэрүүл өдөөд,цагдаад өгөөд шоронд явуулна гэж айлгаад.Тэр хаачих юм эргээд Урнаа дээрээ ирсэн хөөрхий эмэгтэй өрөвдөөд хүлээн авсан одоо өрөндөө баригдаад хамаг малаа өгөөд,цаана нь өр үлдсэн. Одоо малгүй болсон хөөрхий хоёр хэдэн хүүхдээ аваад хаачих вэ? гэж аргаа барж байна ингэж л энэ Асарбаясаглан гэдэг гай олон айлын амьдралыг самарсан.Тэр үед зээлээрээ прусс авсан ихэнх малчдын машаан нь лам нарын хонх дамар шиг тачигнасан л юм болцорсон байна

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Хорчин

нөгөө өөх идүүлсэн хүнтэй өглөө оройгүй заргалдав гэгч болжээ. хохь гэж нэг гоё юм байдаг даа Амарбаясгаланд ёстой түй ч хамаагүй юмыг юун сүр бадруулан донгосов Амарбаясгалан тэгээд яах байсан юм . Гэрт нь эхнэр нь 3 хүүхэдтэйгээ байхад Уранааг гэртээ дагуулаад очих байсан гээч Энэ Хорчин шиг Тэнэгүүд яасан олон болооод байнаа, жоом шиг үржиж байна шүү

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зоч
Зоч

Шуналууд мал махааа зархад маш зовохгүй тэр төгрөгииин төлчин хулдааа шахааа боль

Болормаа
Болормаа

Хэн заавал ав гэсэн юм бээээ

Малчид хулгайчид
Малчид хулгайчид

Малчидын саналыг эдийн засагт хортойгоор худалдан авсны гай гай гэхдээ иргэд л хохирлыг нь үүрнэ малчид зээлээ тархины тураалтай тахир дутуу энэ тэр гэж нохойтож байгаад төлөхгүй анхнаасаа тодорхой байсан

Зочин
Зочин

УАА АЛТААР УРС УРД ГОЛЫН МУУ ЖАМЬЯНДОРЖ ГОТ ОРООЛ НЭЭГ ИХ СҮРХИЙ АМИТАН ХАР ӨНГИЙН ПРУСС 41 АЦРААЛ НАЙР ХИЙГЭЭЛ ДӨВЧИГНӨӨД БАЙСАН ЯАЛАА ТЭР МАШААНААРАА ХАА ХАМААГҮЙ ДАВХИАД Л ГАЙХУУЛААД БАЙСАН СОГТУУ ДАВХИЖ ЯВААД ХАДТАЙ ЖАЛГА РУУ ХАРАЙЛГААД МАШААН ЯМБИ ҮСРЭЭД АВАХ ЮМГҮЙ ШАМБИЙСАНДАГ.ОДОО СЭГИЙГ НЬ МАНАЙ АЙМГИЙН МАШААНЫ СЭЛБЭГ ЗАРДАГ ЧЭЭНЖҮҮД ИРЭЭД ХЭМХ ТОНООД ЯВСАНДАГ.ЖАМЬЯААН ӨӨРӨӨ БЭРТЭЭД ӨМӨДӨНДӨӨ СУЛ ТАВЬДАГ БОЛЦОРСОН Л БАЙЖИНДАГ.ЭНЭ МАЯГААР Л МАНАЙ МАЛЧИНГУУД ХЭМХ ХОХИРООД ДУУССАН.ГАЛСАНДАГВИЙН ГОТОД БАЙДАГ ОХИН НЭЭГ ИХ ГОЁ МАШААНТАЙ ДАВКИН ИРЭЭД ААВ ЭЭЖЭЭРЭ ЗЭЭЛ АВХУУЛААД ХӨӨРХИЙ МУУ ХОЁР ХӨГШИН НЭГ Ч ТӨГРӨГ АВАЛГҮЙ ӨР ӨВЧИН ХОЁРТОО БАРИГДААД ХОЦОРСОН ЗЭЭЛИЙН ХҮҮНД ГОТТОЙ ХЭДЭЭСЭЭ ӨГСӨӨР БАЙГААД ОДОО ДУУСААД ТӨВ БАРААДСАНДАГ МАЛЧИН ОЛОН МОНГОЛНУУДЫГ ИНГЭЖ Л ХОРОЛСОНДОО ЭНЭ МУУ ГӨЛГӨР ХАРХҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button