Б.Энхбаярын “Д.Амарбаясгалан хулгайчихсан” гэж мэдэгдсэн Бортээгт Н.Учрал, Б.Энхбаярын толгойлж буй ЗГ олборлолт эхлүүлэв

Өнгөрсөн бямба гарагт Монгол Улсын Засгийн газраас Бортээгийн ордыг олборлолтыг эхлүүлж буйгаа зарлав. Анхны шанага тавьж, ёслолын буудлага ч хийлээ . Мөн энэ нь монголчууд стратегийн ордоо ашиглах түүхэн шийдвэр болсныг онцолсон юм.
Нээлтийн ёслол бол нэг л өнцөг. Ардаа харин өчнөөн асуултын тэмдэг дагуулсан үйл явдал билээ. Учир нь, Бортээгийн орд улс төрийн халуун сэдэв болоод удаж байгаа юм. Тодруулбал, Л. Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын удирдан явуулсан нүүрсний сонсголын үеэс олны анхааралд орсон. Улмаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг хэрэгт хутгаж, албан тушаалаас нь буулгасан дуулиантай орд. Дараа нь Г.Занданшатар Ерөнхий сайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан ч Н.Учралын үед төр өөрөө олборлохоор шийдсэн нь энэ.
Тэгэхээр сүүлийн хэдэн жил нүүрсний хулгай ярьж буй улс төрчдийн хэн нь нүүрсчин бэ. Ээлж дараалан Засгийн газраа сольж “тоглож” байгаа эрх баригчид төрийн бодлогыг залгамжаар авч явдаг эсэх. Б.Энхбаярын ХЗДХ-ийн сайдын суудлаар “шагнуулах” хүртлээ өнгөрсөн намаржин орилсон хэргүүд юу болж хоцров. Дээгүүрээ тууз хайчлав хооронд иргэд,олон нийт энэ мэт асуултад дарагдаж, төөрөгдөлд орлоо. Иймд эл ордыг тойрсон үйл явдлуудыг эргэн сануулж, нэгтгэн хүргэе.
Юун түрүүнд Бортээгийн орд гэж чухам ямар орд болох тухай сийрүүлье:
Энэ бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордын томоохон хэсэг нь . Ордын хүчин чадлын тухайл 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.
Гурав дахь Ерөнхий сайдынхаа “Жадны үзүүр” болж яваа Б.Энхбаяр нүүрсний сонсголын үр дүн гарч байна гэв
Тэр Л.Оюун-Эрдэнийн, Г.Занданшатарын ч Засгийн газарт ХЗДХ-ийн сайд явсан. Хэн хэнийх нь сэлэмний ир болж, нүүрсний хулгай, авлига, албан тушаалын хэргийг илчилнэ. Эцсээ хүртэл тэмцэнэ гэж лоозогносон. Гэвч Н.Учралын танхимд ЗГХЭГ-ын даргаар багтсанаас хойш аниргүй байгаа. Гэхдээ Бортээгийн олборлолтыг эхлүүлэх дуугүй өнгөрөхгүй нь мэдээж.
Тэрбээр цахим хуудсандаа “Д.Амарбаясгалан 400 их наядын нөөцтэй ордын нүүрсийг борлуулах давуу эрхийг нүүрс баяжуулах үйлдвэр барих гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн. Тэр нь илчлэгдэж хүчингүй болсон. Үр дүнд нь баялаг тэдэнд биш ард түмэнд хүртэх өнөөдрийн боломж бүрдсэн юм” хэмээн нийтлэв.
Эргэн сануулахад, тэр Нүүрсний сонсгол ахлах явцдаа тухай үед УИХ-ын даргын алба хашиж байсан Д.Амарбаясгаланг хамаарал бүхий “Админерал” Бортээгийн ордоос “хулгайлсан” үйлдлийг илрүүлсэн талаараа нэг бус удаа ноцтой мэдэгдэл хийж байсан билээ.
Тухайлбал, 2025 оны арваннэгдүгээр сардАдминерал" компанийг үүсгэн байгуулагч нь хоёр хятад компани. Дараа нь нүүрс худалдан авах гэрээ байгуулсан. Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооны тогтоолоор. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хуралдааны протокол огт олдохгүй байсныг би цаасан болон аудио хэлбэрээр нь олсныгоо хуулийн байгууллагад өгнө" гэсэн юм.
Гэхдээ Б.Энхбаярын “Лхагвын тойм” нэвтрүүлгээс эхлээд Төрийн ордон, чуулганы индрээс мэдэгдсэн олон арьан хэргээ ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш мартчихсан уу гэлтэй байгаа нь үнэн.
Нэгт, түүнийг эл албан тушаалаа Бодь группийн нүүрсний хэргээр барьцаалж олж авсан гэдэг. Хоёрт, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, БЗС-ийн захирал асан О.Сийлэгмаа, шилэн хочит иргэн Б.Цогтгэрэл түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ-д өгчихөөд буй. Тиймээс илүү хөдөлгөөн хийвэл ажлаа өгч шалгуулах ёс зүйн шахалтад орчих гээд байгаа нь үнэн.
Д.Амарбаясгалан: Бортээгийн ордоос шанага шороо хөндөөгүй байсан нь ил боллоо
Нөгөө талд Д.Амарбаясгалан ч чимээгүй өнгөрсөнгүй. Тэрбээр “Эцэст нь Бортээгийн орд газраас шанага шороо хөндөгдөөгүй, хэн нэгний өмчид, тэр дундаа Д.Амарбаясгалан миний өмчид хэзээ ч очиж байгаагүй, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эзэмшилд байсаар ирсэн нь ард түмэнд ил боллоо” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Ингэхдээ “үүрдийн эрх мэдэл, үрэгдэж барагдахгүй эд баялаг гэж үгүй. Нүүрсний сонсголыг хувийн зорилгоор ашиглан жүжиг тавьж, жинхэнэ хулгайчдыг хаацайлж, элдэв схем зурж иргэдийн тархийг угааж, гурван жил гүжирдэн гүтгэсэн” гэх үгсийг Б.Энхбаярт хаяглажээ.
Д.Амарбаясгаланг Бортээгийн асуудалд хөшигний ард оролцсон гэх асуудал түүнийг мандаж явахад эхэлсэн. Тодруулбал, 2022 онд 40 их наядын нүүрсний хулгай асуудал гарч, жилийн дараа УИХ-аас сонсгол зохион байгуулсан.
Энэ үеэс түүний хамаарал бүхий “Админерал” компани гэх нэр нүүрсчид дунд дуулдах болсон. Харин өөрөө үгүйсгэсээр ирсэн. Өнгөрсөн намар зөвлөх Л.Чулуунзагдыг нь цагдан хорьсноор асцудал бүр ч хүчээ авсан.Улмаар 2025 оны аравдугаар сард УИХ-ын даргаа ажлаа өөрийн хүсэлтээр өгч, илүү хүчтэй тэмцэхээ мэдэгдсэн. Өдгөө тэрбээр АТГ-т Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангиар, ЭЦА-нд Эрүүгийн хуулийн 18.6, 18.3 -р зүйлээр тус тус шалгагдаж буй.
Бортээгийн ордыг нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарлан, “Админерал” компанид хууль бусаар олгосон нь Нүүрсний сонсголын үеэр ил болж байв. Тиймээс ч Бортээгийн ордын үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг зогсоосон байдаг. Гэхдээ “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэр хэдийн баригдаж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр тус баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоон, баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, объектуудыг нь лацдан битүүмжилсэн гэх мэдээлэл бий.
ЗГ: Бортээгээс 10 жилийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ
Уг нь Г.Занданшатарын Засгийн газрын үед Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтжд оруулахаас олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байв. Улмаар долоон компани хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар 500 саяас нэг тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр санал болгосон. Гэхдээ гадаадын хөрөнг оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, бизнесийн орчныг дэмжинэ гэх уриатай Н.Учралын Засгийн газар дээр шийдээс “ухарсан”.
Ингэхдээ санал ирүүлсэн компаниуд Засгийн газраас тавьсан босго шаардлагыг хангаагүй гэж тайлбарладаг. Сонгон шалгаруулалтад Хятадын хамгийн том гангийн үйлдвэрийг эзэмшигч Baowu Resources, дэлхийн топ 500 компанийн нэг China National Building Material Group компанийн түншлэл зэрэг Хятадын томоохон компаниудын нэгдлээс гадна Монголын нүүрсний худалдан авагчид ч оролцсон. Ингээд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тухайн ордыг ашиглах асуудлыг хариуцуулах болсон.
Бортээгийн орд цаашид хэр үр өгөөжтэй ажиллахыг Б.Чагнаадорж хариуцна. Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн сард Эрдэнэс таван толгойн захирлаар татагдаад буй.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цанхийн уурхай 200 сая дахь тонн нүүрсээ олборлосон түүхэн өдөр Бортээгийн ордыг эхлүүлж байна. Цанхийх уурхай дангаараа улс, орон нутгийн татварын 6 хувийг төвлөрүүлдэг бол Бортээг ашиглалтад орсноор энэ тоо 8-9 хувьд хүрнэ” гэжээ.
Харин Засгийн газар Бортээгийн орд эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ гэж тооцжээ. Энэ нь улсын нэгдсэн төсвийн орлогын 13 орчим хувьтай тэнцэх юм.
Мөн үндэсний компаниудтай хамтран олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэлтийг хамтран хэрэгжүүлснээр 10 жилд 10.2 их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт үлдэх гэнэ. Цаашлаад говийн бүсэд 1,500 гаруй шинэ ажлын байр бий болгох аж.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсний асуудал дээр олон жил маргалдлаа, одоо ядаж үр өгөөж нь улсдаа бодитоор үлдэх эсэхийг л хармаар байна
Ene asuudal deer hen ni unen yariad bgaag jiriin humuus oilgohod buur hund bolchihjee
Нүүрсний асуудал олон жил улс төрийн зэвсэг боллоо, одоо бодит үр дүн нь ард иргэдэд хүрэх эсэхийг харах үлдэж дээ
Ene ordiin talaar yarigdaj bga zuils ih l sonin sanagdaj baina
Нэг нь хулгай болсон гэдэг, нөгөө нь огт тийм зүйл байгаагүй гэдэг, үнэн нь хаана байна аа
Ajliin bair nemegdej tatvariin orlogo osno gevel demjih l heregtei
Стратегийн орд гэдэг утгаараа аль нэг улстөрчийн биш улсын өмч байх ёстой
Hen negniig buruutgahaas umnu barimtuud ni il tod boloh heregtei
Ийм том асуудал дээр иргэд бүрэн мэдээлэлтэй байх эрхтэй шүү
Uls turiin margaan ni duusdaggui yum baina daa
Хэрвээ үнэхээр улсын орлого нэмэгдэх бол сайн хэрэг, харин хяналт нь сайн байх ёстой
10 jil yarisan zuilee odoo ajil bolgoj bga ni neg talaasaa sain yum
Yag unen ni hezee neg odor il boloh bailgui dee
Өмнө нь ярьж байсан зүйлсийнхээ араас улс төрчид өөрсдөө тайлбар өгөх хэрэгтэй санагддаг
Turiin bodlogo bainga oorchlogdohoor gadnii hurungu oruulagchid ch ergelzeh baih
Асуудлыг хуулийн байгууллага нь л нэг мөр шийдэж өгмөөр юм
Учралаа сайн шалгаарай АБ бүх нүүсийг нь авчаад айлын хашаанд буулагцан байгжмэднэшүү дэнжийн мянгаар сайн хайгаарай