Нийгмийн

Франц: “КОВИД-19”-ийн улмаас диско бааруудыг нэг сарын турш хаана

Францын Ерөнхий сайд Жан Кастекс даваа гараг /2021.12.06/-т коронавирусийн “КОВИД-19”-ийн нөхцөл байдлын улмаас хөл хорио, хязгаарлалт тогтоох боломжийг одоогоор авч үзээгүй байна гэж мэдэгдсэн. Тэрбээр иргэддээ хандан хэлэхдээ, “Одоо бол хорио цээр, хязгаарлалт тогтоох цаг хараахан болоогүй байна” гэсэн юм.

Харин диско бааруудыг баасан гарагаас эхлэн дөрвөн долоо хоногийн турш хаана гэж мэдэгдэв. Гэсэн ч, ажил олгогчдыг боломжтой бол ажилчдаа долоо хоногт хоёроос гурван өдөр зайнгаас ажиллахыг зөвшөөрөх ёстой гэж үүрэг болгожээ.

Ерөнхий сайд Кастекс 2021.12.15-наас эхлэн тус улсад ард иргэдийнх нь эрүүл мэндийн байдал суларч байгаа тул вакцин хийлгэх заалттай 5-11 насны хүүхдүүдэд коронавируст халдварын эсрэг вакцин хийх боломж бүрдэнэ гэлээ. Францны Эрүүл Мэндийн сайд Оливье Веран даваа гарагт хэлэхдээ, Францад “Омикрон” хувилбарт халдварын 25 тохиолдол аль хэдийн батлагдсан гэсэн юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button