Нийгмийн

Гал түймрийн аюулаас 33 иргэнийг аварчээ

Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрийн 31, аврах ажиллагааны хоёр буюу нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос хоёр иргэнийг аварч, 570 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1463, аврах ажиллагааны 194 буюу нийт 1657 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button